нийгмийн ухаан

Ёс зүйн үндсэн ойлголт

13:10 , 2014-11-08 .. Бичигдсэн: философи .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос

 

 

 

Ёс зүй Ёс зүй бол нийгмийн тодорхой тогтолцоон дахь хүмүүс өөрсдийн авирүйлдэл, харилцан хамаарлыг тохируулахын тулд аяндаа сайн дураараабаримтладаг янз бүрийн хэм хэмжээний цогцыг судладаг гүн ухааны бүрэлдэхүүнхэсэг мөн.

 

Ёс зүйн судлах зүйл нь болдог тэрхүү хэм хэмжээний цогцыг ѐссуртахуун буюу зан суртахуун гэсэн ойлголтоор илэрхийлдэг. Ингээд нэг үгээрхэлэхэд ѐс суртахууныг судлах зүйлээ болгодог гүн ухааны бүрэлдэхүүн хэсгийг ѐсзүй гэж томъѐолж байна. Ёс суртахуун нь ийнхүү тодорхой хэм хэмжээнүүдээсбүрддэг боловч тэр нь албадлагын шинжгүй байдгаараа эрх зүйн хэм хэмжээнээсилэрхий ялгагдана.

 

Манай орны ѐс зүйн сургалт сурталчилгааны практикт нийтлэгтохиолддогоор дээрх ѐс суртахуун, зан суртахуун гэсэн хоѐр ухагдахууныг утгаагуулгын хувьд хоорондоо харилцан ялгаатай гэж үзэх нь бий. Тэдгээртдурьдахдаа хүмүүсийн эрхэмлэн баримтлавал зохих хэм хэмжээнүүдийг бүхэлд ньѐс суртахуун гээд харин түүний нийгмийн бодит амьдралд хэрэгжиж биелэгдэжбайгаа байдлыг зан суртахуун гэсэн ойлголтоор илэрхийлэх тухай тэмдэглэдэг.

 

Гэвч угтаа эдгээр нь гүн ухаан, түүний бүрэлдэхүүн хэсэг болсон ѐс зүйн хөгжлийнявцад өөр өөр хэлнүүдийн үгийн сангаар дамжин тэмдэглэгдэхдээ чухам тиймсалаа утгатай мэт болон хэрэглэгдэх болсон байна. Ёс суртахуун нь тодорхой бүтэцтэй бөгөөд тэр нь дараах хэсгүүдээс бүрдэнэ.Үүнд: 1. Ёс суртахууны ухамсар, 2. Ёс суртахууны үйл ажиллагаа, 3. Ёс суртахууныхарилцаа хэмээн үздэг.

 

Ёс суртахууны ухамсар нь хүний оршин ахуйн хамгийн гүн, үндсэн харилцааболох хүн хүнтэйгээ, хүн нийгэмтэй, ертөнцтэй харилцах харилцааг тусгасанмэдрэмж, төсөөлөл юм.

 

Агуулгаар нь түүнийг нийгмийн ба хувийн гэж ангилдагбөгөөд нийгмийн ѐс суртахууны ухамсар нь ердийн, онолын гэсэн хоѐр хэлбэртэй.Мөн хувь хүний ѐс суртахууны ухамсрыг оюун ухаан, ѐс суртахууны мэдрэмж, эрзориг гэсэн хэсгүүдэд задалж судлаж болно. Харин ѐс суртахууны харилцаа болнийгмийн харилцааны өвөрмөц хэлбэр, ѐс суртахууны үйл ажиллагааны явцадхүмүүст бүрэлдэн тогтож буй харилцан холбоо хамаарлын цогцос мөн. Ёссуртахууны үйл ажиллагаа бол үйлдэл, зан авирт илрэн гарч буй хүний үйлажиллагаа юм.

 

Үйлдэл гэдгийг ѐс зүйд үзэхдээ үйл ажиллагааг бүрдүүлэгч энгийнэд эс бөгөөд сэдэл тэмүүллийн үндсэн дээр илрэн гарч байдаг онцлогтой. Эндээсүзэхэд ѐс суртахуун нь тодорхой ойлголт, айн хэлбэрээр илэрч хүмүүсийн оюунсанааны хүрээнд тусгалаа олж байхын зэрэгцээгээр өдөр тутмын амьдрал дахьүйлдлийн агуулгад багтан хэрэгжиж, нийгмийн харилцааны чухал бүрэлдэхүүнхэсэг болон тодорхой хамтлагийн хэлбэрүүд, цаашлаад нийт хүн төрөлхтөнийхүрээнд бодитойгоор үр нөлөөгөө үзүүлж байдаг. Тиймээс ѐс суртахуун ньнийгмийн амьдралын төлөвшил, зохион байгуулалтад чухал ач холбогдолтойбайна.

 

 

 Ёс суртахуун нь нийгэм болон хүний амьдралд үнэлэмжийн, танинмэдэхүйн, ертөнцийг үзэхүйн, хүмүүжүүлэх, зохицуулах үйлүүдийг (функц)гүйцэтгэдэг. Эдгээрийн зэрэгцээгээр хэм хэмжээт шинжтэйгээрээ ихээхэн өвөрмөцбайна.

 

Хэм хэмжээт байдал нь ѐс суртахууны үүрэг, үнэлэмжийн чигбаримжааллыг илэрхийлэхийн хамт хүний үйлдэл, зан байдлын ямар нэгэнхэлбэрийг дэмжих буюу хориглох байдлаар тавьж буй шаардлага юм.

 

Ёс суртахууны хэм хэмжээ нь эрх зүйн хэм хэмжээнээс объект, субъектийнхарилцааны шинжээр, хэрэглэх хүрээний цар хэмжээгээр, шаардлагыгхэрэгжүүлэх аргуудаар тус тус ялгагдах ба бүтцийн хувьд агуулга, шинж чанарыгилэрхийлсэн диспозици, хэрэгжих нөхцлийг илэрхийлэгч гипотези, хэрэгжих аргахэрэгслийг нь илэрхийлэгч санкци гэсэн хэсгүүдээс бүрддэг байна.

 

Ёс суртахууны түгээмэл хэрэглэгддэг ойлголтуудыг судлаж мэдэх нь хүнамьдралынхаа үнэлэмж баримжааллыг ѐс суртахууны зөв хандлагад нийцүүлэхявдалд тус нэмэртэй. Ёс суртахууны зөв хандлагыг эзэмшсэнээр хүн ааш зангийнхувьд төлөвшиж, үйл ажиллагаагаараа нийтийн зорилгод нийцэж байдаг.

 

Сайн ба муу нь ѐс суртахууны ухамсрын хамгийн ерөнхий, гол ойлголт юм.Ийм өргөн хүрээтэй ойлголт учраас гүн ухааны урсгал чиглэл бүхэн харилцанадилгүй онцлогтойгоор өөр өөрийн үзэл баримтлалын үүднээс тайлбарладаг.

 

Тухайлбал, шашны сэтгэгчид сайны уг чанарыг бурхантай холбон тайлбарлажбайдаг бол утилитаристууд сайн бол хамгийн олон хүнийг аз жаргалд хүргэжбайгаа зүйл мөн гэж тодорхойлж байв. Ерөнхийлөн үзэхэд, байгаагаараа эерэг зөвзүйлийг нийтлэгээр сайн, түүний эсрэг утгыг муу гэж тэмдэглэдэг. Үүрэг хэмээх ойлголт нь мэдрэх, сэтгэх, улмаар ѐс суртахууны хэм хэмжээболон эрхэмлэх зүйлсийн тавьсан тодорхой чиглэлд үйлдэх шалтгааныгилэрхийлж байдаг.

 

Өөрөөр хэлбэл, хувь хүнээс бусдын өмнө, нийгмийн өмнөболон өөрийнхөө өмнө хүлээх хариуцлагын ухамсрыг илэрхийлсэн ойлголтыг үүрэггэнэ. Шудрага ѐс бол аль нэгэн үйлдлийн агуулга, түүнийг олон нийтийн саналдүнэлсэн үнэлэлт хоѐрын хоорондын тохироо юм. Шудрага ѐс нь нийгмийнамьдралд тэгш байдал болон пропорциональ чанарын зарчмуудаар нилээдтодорхой илэрч харагддаг.

 

 Нинжин сэтгэл бол үүргийн ухамсартай олон талаар адил төсөөтэй боловчбие хүн өөрийн бодол санаа, мэдрэмж, үйлдлийг ѐс суртахууны үнэт зүйлсээрдамжуулан өөрөө үнэлж байгаа явдал мөн. Нинжин сэтгэлд ѐс суртахуунымэдрэмж ихээхэн нөлөөтэй байдаг. Аз жаргал бол бүрэн дүүрэн оршихуйн хүчтэй мэдрэмж, амьдралдаа сэтгэлханасан байдлын түвшинг илэрхийлдэг ойлголт бөгөөд түүнийг бий болоходобъектив болон субъектив хүчин зүйлс зайлшгүй нөлөөлдөг гэж үздэг.Амьдралын утга учир хүний амьдрал, үйл ажиллагааны чиглэл бөгөөд түүний ѐссуртахууны үнэлэмжийн хэрэгжилтийг харуулдаг. Тэрээр амьдралын зорилго, үйлажиллагааны нэгдэл болж байдаг. Энэ бүхний зэрэгцээгээр эдгээртэй холбогдсон

 

Баялаг, чин эрмэлзэл, алба, эрх чөлөө, хариуцлага, хэрсүү сэтгэл, гэмшил, нэрхүнд, нэр төр зэрэг олон ойлголт категорийн талаар ѐс зүйд авч үздэг юм. Орчин үеийн ёс зүйн зарим гол баримтлал Волюнтарист ѐс зүй: Энэ ѐс зүйн анхны төлөөлөгчдийн нэг нь АртурШопенгауэр мөн.

 

Түүний үндэслэлээр хүн жаргаж чаддаггүй, нэгэнт амьдралынхүсэл эрмэлзэл нь хангагдахгүй, аз нь гийхгүй байдгаасаа болоод хүн хүсэлэрмэлзлэлээсээ татгалзахгүй байгаа нөхцөлдөө зан суртахуунлаг байжчаддаггүй. Хүсэл эрмэлзэл хангагдлаа ч тэр нь түр зуур байж, түүнд эцэс төгсгөлбайдаггүй.

 

Ийм нөхцөлд хүн эрх чөлөө эдэлнэ гэж үгүй. Хүн эрх чөлөө эдэльегэвэл хүсэл, дураа тас цохих хэрэгтэй. Эрх чөлөө эдлэх эрмэлзэл бүхий авирүйлдлийн үлгэр жишээ бол христос шашны гэгээнтнүүд, энэтхэгийн нирваанболсон даяанч нар мөн. Германы философич Ф.Ницше бол иррационалист, волюнтарист байрнаасхандсанаараа О.Шопенгауэртэй адил, гэхдээ агуулга ба зориулалтын хувьдтүүнээс өөр ѐс суртахууны сургаал боловсруулсан.

 

Зарим судлаач Ф.Ницшег ѐсзүйн салбар дахь ѐс зүйн нигилизм буюу аморализмын төлөөлөгч хэмээнтайлбарладаг. Тэрээр аморалист ѐс суртахууныг үгүйсгэгч биш, харин үлэмжхүний ѐс суртахууны тухай, түүний шинэ ѐс суртахууны тухай сургаалболовсруулагч мөн. Үүнд, тэрээр Европын ѐс зүй дэх христос шашны болонлибераль, социалист чиглэлүүдийг шийдвэртэй шүүмжлэн үгүйсгэдэг.

 

Учир нь,эдгээр чиглэл түүний үнэлгээгээр “сүргийн ѐс суртахуунуудыг” зөвтгөдөг.Тодруулбал эдгээр ѐс зүй нь хөгжих, бүтээх, төгөлдөржих хүсэл эрмэлзлийгмохоож, сүргийн инстинктийн идэвхгүй, сул доройг халхавчлан зөвтгөдөг. Жишээнь: сайн муугийн тухай онолын ойлголтууд бол боол сэтгэлтний атаа хорслынбүтээгдэхүүн юм.

 

Ф.Ницше ѐс суртахуун moral-мораль, зан суртахуун morality–нравственность гэдэг хоѐр ойлголтыг зааглан авч үзсэн юм. Түүний хувьд ѐссуртахуун бол боолын сэтгэлтнүүдийн буюу сүргийнхний үйлдлийг тэгшитгэхзарчимд нийцүүлэн зохицуулдаг. Харин зан суртахуун нь үлэмж хүний буюу хүчтэйхүний үйлдлийг ганцаараагийн үйлдэл мөний нь хувьд зохицуулдаг.

 

Зан суртахуунбол үлэмж хүн бусдад саад учруулахгүйгээр эзэрхэх хүсэл эрмэлзлээ хангахсэтгэл зүйн гүн үндэс бүхий хэрэгсэл мөн. Тийнхүү Ф.Ницше бол аморализмыгсурталчилсан биш, харин шинэ ѐс суртахууныг, өөрийнх нь нэр томьѐогоор хэлбэлзан суртахууныг номлогч мөн. Хувьслын үзэлт эволюционист ѐс зүй: Энэ ѐс зүйг үндэслэгч ГербертСпенсер амьдралын алтан дүрэм бол: “нийгмийн нөхцлөөр тодорхойлогдож буйхүрээнд хувийн жаргалаа мөрдөх” гэдэг зарчим мөн гэдэг томьѐоллыг бийболгожээ.

 

 Түүнийхээр шударга ѐс бол тухайн хүн бусад хүний эрх чөлөөтэйзохицсон тийм туйлын эрх чөлөө эдлэх эрх, харин буян үйлдэх бол хариугорьдохгүйгээр бусдад сэтгэлийн жаргал өгөхүй мөн. Харин төр бол бодгаль хүнийэрх чөлөөг хясдаг муу үйлтэн мөн. Г.Спенсер зан суртахуун бол нийгмийн үзэгдэл мөнийг орхигдуулж, түүнийг зөвхөн биологи үзэгдэл болгон тайлбарласан гэдэгшүүмжлэлийг зарим философи чиглэлийн төлөөлөгчид өрнүүлдэг.

 

Эволюционист ѐс зүйг сонгодог философийн үүднээс, бүр тодорхой хэлбэлхристос шашны философийн үүднээс боловсруулснаараа алдаршсан онолч болфранцын философич, палеонтологич Тейяр де Шарден мөн. Түүний тайлбараархристос шашин дэвшлийн шашин байхын тулд түүний эрхэм дээд эрмэлзэл ньхүлцэнгүй байх ѐс биш, харин ертөнцөд идэвхтэй хандах бүтээгч хөдөлмөр, гай хүн төрөлхтөн төгөлдөржихөд зайлшгүй чухал түлхээс болдог зовлон -тай тэмцэхзэрэг байх ѐстой.

 

Мөн түүний тайлбараар хоѐр янзын хамт олон байдаг. Үүнд: Материаллагсонирхлынхоо нийтлэгээр нэгдсэн бүлгүүд хамт олон хайрыг хөнөөдөг. Харинбурхан тэнгэрлэг хайрд үндэслэдэг хамт олонч ухамсар бол хүн төрөлхтнийнэгдэлийг бий болгоно. Хүмүүст, хүн төрөлхтөнд ханддаг дээд хайр бол ЕсүсХристийн хайр мөн гэж тэр үзжээ.

 

Аналитик ѐс зүй: Энэ ѐс зүй бол логикийн юм уу хэл шинжлэлийн янз бүрийнойлголт, хэрэгсэлд болон философи үндэслэгээний аргументацийн төрлүүдэданализ судалгаа хийдэг философи, арга зүйн чиглэлүүдийн хүрээнд үүссэн ѐсзүйн сургаалууд мөн. Тиймээс тэдгээрийн үндсэн агуулга нь ѐс суртахууныхэллэгүүдийн хэлний янз бүрийн хэлбэрт шүүмжлэлт анализ хийсэн үр дүн байдаг.Тэгээд: ѐс суртахууны янз бүрийн ойлголт, зарчим аваас объектив агуулгын талтайбайдгийн зэрэгцээ хүний интуици, хэл яриа зэрэг үйлдлээс хамаармал байдагхэмээн энэ ѐс зүйд үздэг. Жишээ нь, английн философич Дж.Мур (1873–1958)“сайн“ гэдэг ѐс зүйн ойлголтыг онцлон шинжлээд өмнөх үеийнхэн уг ойлголтыгнатуралистаар, өөрөөр хэлбэл ямар нэг буян, жаргал, баясал гэх мэт юмтайадилтган тодорхойлдог нь буруу хэмээн үнэлсэн юм. Учир нь эдгээр дурдсан зүйлссайны үндэс дандаа байж чаддаггүй. Тийм учраас “сайн бол сайн“ гэдэгтомъѐолол хэдийгээр давталт мөн боловч сайны тухай бусад тодорхойлолтоосэрсдэл багатай хэмээн Дж. Мур бичжээ.

 

 Тэгээд сайныг оюун ухаанаар биш, харининтуитив мэдрэмжээр ойлгох бололцоотой гэсэн дүгнэлтэнд тэрээр хүрсэн байна.Ёс суртахууны категориуд бол оюун ухааны бүтээл биш харин тодорхой утгыноноолт бүхий жич хэллэг мөн. Прагматизмын ѐс зүй: Прагматизмын төлөөлөгчид ѐс зүйн салбарт хоѐрүндсэн зарчим боловсруулсан. Үүнд: 1. Сайн бол ямар нэг хэрэгцээг хангадаг зүйл мөн. 2. Ёс суртахууны аливаа нөхцөл үл давтагддаг тул тухайн нөхцөл бүхэн огт өөр өөр шийдвэр шаарддаг. Тэд ѐс зүй дэх хоѐр туйлшралыг даван туулах тухай ярьдаг. Нэг нь ѐс суртахууны үнэлэмжүүдийг түгээмэл универсаль шинжтэй бөгөөд цаг хугацаатай хамаагүй, амьдралын байнга өөрчлөгдөгч нөхцлөөс салангид байдаг хэмээгч рационалист үзэл аж. Нөгөө туйлшрал нь ѐс суртахууны ойлголтууд мэдлэгт үндэслэдгийг,

           

 

Ёс зүйд шинжлэх ухаан чухал ач холбогдолтой байдгийг үгүйсгэдэг иррационалист үзэл ажээ. Экзистенциалист ѐс зүй: Христос шашны бишрэл бол хүний дотоод ертөнц,гадаад ер бусын хүч хоѐрын зааг дээр үүсдэг.

 

 Иймд энэ бишрэл бол парадокс гажзүйл мөн. Үүнд, энэ нөхцөлд бодьгал нь түгээмлээс дээгүүр гарч ирж, ингэснээртэрээр эвдрэлд ордог. Ийнхүү хүн хэзээ ямагт цөхрөлд заавал автаж, нүгэлдордог. Цөхрөл бол нүгэл юм. Нүгэл бол эсвэл сул дорой байдал, эсвэл дээд хүчболж хувирдаг дуудлага, цөхрөлийн даамжрал мөн.

 

Атеист экзистенциализмын ѐс зүйн үзлийг францын философич Ж.П.Сартрхүн бол юм адилаар бүтчихсэн байдаг биш, харин ямар байх вэ, шударга уу,хуудуутай юу, бас баатар уу, хулчгар уу гэдгээ өөрөөсөө өөрөө бүтээдэг. Би-гийнахуй экзистенци бол нийгэм ба бусад хүн, ѐс суртахууны ба шашны тогтоц,хувийн амьдралын түүх зэрэг аливаа бүхнээс үл хамаарч байдаг.

 

Тийнхүү хүн эрхчөлөөтэй байх хувь заяатай. Эрх чөлөөтэй сонголт хийе гэж бодоогүй байхдаахүртэл сонголт хийчихсэн байдаг. Фрейдист ба неофрейдист ѐс зүй: Фрейдизмийн үүднээс Би (Ego) болбоосөөрийгөө хамгаалах инстинктээр удирдуулж бэлгийн үйлдлийн хортой, аюултайхүслээ, ялангуяа Эдипийн цогцолбороо дарж байдгийн үр дүнд ѐс суртахуунүүсдэг “Эдипийн цогцолбор “ гэдэг фрейдист ойлголт нь хувь заяаны эрхээр эх,эцгээсээ хөндий, тэднээ танихгүй өссөн Эдип эцгээ хөнөөгөөд эхтэйгээ суусантухай эртний грекчүүдийн шидэт домгийн агуулгыг үндэс болгоод: хүн бол ижилхүйст өрсөлдөгчөө хөнөөх, эсрэг хүйснийхдээ татагдагч инстинкттэй байдаг гэсэнсанааг илэрхийлдэг ”Эдипийн цогцолбор“ гэдэг фрейдист ойлголтын үүднээслибидогоос өөрөөр хэлбэл бэлгийн үйлдлийн энергиэс үүдэлтэй Эдипийнүйлдэл шиг буруу үйлдлүүдээс ичих сэтгэл төрдөг.

 

 Ёс суртахууны тийм ичихсэтгэл бол нийгмийн зохион байгуулалтын аливаа хэлбэрийн, зан суртахууныболон шашны аливаа хязгаарлалтын, бүхэлд нь хэлбэл хүн төрөлхтнийиргэншлийн үндэс нь болдог гэж З.Фрейд үзсэн байна. Тиймээс соѐлын дэвшилбол буруу үйлдэл өсөхлөөр ичих сэтгэл гүнзгийрэх явцад хангагддаг ажээ.Хүн төрөлхтөн Эдипийн цогцолбороо дарж байдгийн үр дүнд ичих сэтгэлээс гаднагэмшил, хэрсүү зан, үүрэг, чин эрмэлзэл бүхий болсон гэдэг дүгнэлтэнд фрейдизмхүрчээ.

 

Тийнхүү З.Фрейд бие хүний үйлдлийг ухамсаргүй сэтгэл нь тодорхойлдоггэж үзсэн бол харин ѐс суртахууны үндэс нь ухамсар мөн гэж тайлбарлажээ.Неофрейдист ѐс зүй бол фрейдист ѐс зүйн нэг дутагдлыг засах зорилго тавьдаг.Үүнд: З.Фрейд ѐс суртахууны үүсэл, төлөвшилд биологи, психологи хүчин зүйлсийнач холбогдлыг туйлчлаад нийгмийн хүчин зүйлийг орхигдуулж байсныгнеофрейдистууд засах зорилт тавьжээ. Энэ зорилт ялангуяа герман-америкийнфилософич Эрик Фромм (1900-1980)-д хүчтэй байжээ. Түүний үзлээр: сайн бол хүнмөн чанарлаг хүчнүүдийг илрүүлэхүй: муу бол хүний авъяас чадварын хөгжилдучирч буй аливаа саад: дутагдал бол өөртөө хариуцлагагүй хандалт мөн гэж үзсэнюм. Улмаар ийм үзлийнхээ үүднээс ноѐрхогч ѐс зүй хүмүүсийн авир үйлдлийн хэмхэмжээг тэдний өөрсдийнх нь бүтээл байхыг үл зөвшөөрч, захиргаадалтаар

 

Улмаар Э.Фромм ийм үнэлгээнийхээ үүднээс шашныг ноѐрхогч ѐс зүйнтогтолцоо мөний нь хувьд шүүмжилжээ. Постструктуралист-постмодернист ѐс зүй ѐс зүйн үзэл: Постструктуралист-постмодернист философидолтын үүднээс онолын ерөнхий зарчмууд, түгээмэл янзбүрийн тодорхойлолт боловсруулдаг ѐс зүй болбоос сэнхрүүлэн залхаах шинжбүхий байдаг. Угтаа ѐс зүй бол ѐс суртахууны бодгаль туршлагатай нийлж өөр өөрдуу хоолой гаргаж, үнэлэмжийн агуулга нь нээлттэй байдаг.

 

Постмодернизмын үүднээс бол ѐс суртахууны бүтээгч, хэрэглэгч хоѐрын заагийнтухай яриа эдүгээ ач холбогдлоо алдаж, үүнд ѐс суртахууныг хэрэглэгч аваасзаримдаа түүнийг бүтээж байдаг болсон. Тийм учраас ѐс суртахуун тогтвортой хэмхэмжээлэг байдгийг постмодернистууд үгүйсгэх замыг сонгосон байна. Бодгальхүнээс ангид, түүнийг зандчиж байдаг ѐс суртахуун үеэ өнгөрөөж, харин бодгальхүн бусдад саад болж, гай тарьдаг биш бол өөрийн гэсэн ѐс суртахуунтай байхыгзөвшөөрдөг үе ирсэн тухай постмодернизм ярих болсон юм.


Сэтгэгдэл үлдээх

09:57 , 2019-02-21 .. Бичсэн: Зочин (зочин)
Сонирхолтой зүйл бичжээ. Ашигласан материалын жагсаалт илгээж болох уу ? баярлалаа

13:00 , 2016-10-22 .. Бичсэн: Зочин
яаж кес бичихүү заагад өгөөж

{ Сүүлийн хуудас } { 15 -р хуудас Нийт хуудасны тоо: 19 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

философи
социологи
монголын түүх

Сүүлийн бичлэгүүд

Давхраажилтын тогтолцоо, орчин үеийн давхраажлын онолууд
Нийгмийн нийтлэгийн тухай ойлголт түүний төрөл зүйл
Социологийн шинжлэх ухааны бүтэц үүргүүд
Нийгмийн хэлбэрүүд
Социологийн шинжлэх ухааны бүтэц үүргүүд
Сонгодог социологи
Социологийн шинжлэх ухааны үүсэл , судлах зүйл ба танин мэдэхүйн обьект
Монголын юань гүрэн байгуулагдсан нь, төр нийгмийн бүтэц зохион байгуулалт
Монголын төмөрлөг зэвсэгтний үе
Нүүдлийн ба суурьшмал соёл иргэншил
Их монгол улс байгуулагдсан нь түүний үр дүн,төр нийгмийн бүтэц зохион байгуулалт
Монголын эртний улсуудын нийгэм, төр, соёл,иргэний түүх
Монголын түүхийн судлах зүйл судалгааны арга ач холбогдол, түүхийн үечлэл
Орчин үеийн хэрэглээний ёс зүйн зарим асуудал
Ёс зүйн үндсэн ойлголт

Найзууд




:-)
 
xaax