нийгмийн ухаан

Монголын төмөрлөг зэвсэгтний үе

13:23 , 2014-11-08 .. Бичигдсэн: монголын түүх .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос

 МЭӨ Vll- зуунаас эхлэн монгол нутагт оршин суугчид төмрийн үед шилжиж орсон. Төмөр хэмээх металлыг үйлдвэрлэлд олж нээсэн нь хүн төрөлхтний түүхэнд их үсрэлт болж түүнийгээ дагаад төмөр металл эдлэл хөгжих болсон. Тухайн үед төмөрийг бух дарах аргаар хайлуулдаг байв.

Бух дарах арга нь өндөр уулын онь хөтөл дээр зуухаа байгуулж амыг нь салхи өөд харуулж илч ихтэй зүйлсийг хийж тэр түлшний дээр төмрийн хүдэр хийж овоолоод орхидог байв. Гал нь аяндаа салхинд үлээгдэж өндөр темпратур гаргахад хүдэр нь хайлж зуухны ёроолд тунан үлддэг. Төмөр хайлуулдаг байсан зуухны үлдэгдэл Өвөрхангай аймгийн Зүүнбаян улааны шавар дов гэдэг уулын орой дээрээс олдсон байна. Энэ үеэс мэргэжлийн чадвартай дархчуул олноор бий болж түүнийгээ дагаад өмч хөрөнгийн хэмжээ ихээр өсөн ялгаа буй болж сурвалжитнууд аймгуудын холбоог үүсгэн бүрдүүлэх болсон. Ийнхүү төмрийн үед овгийн байгуулал задарч ангит нийгэм үүсч эхийн эрхт ёсноос эцгийн эрхт ёсруу шилжих болсон.

-Эхийн эрхт ёс гэдэг нь эх хүнийг эрхэмлэн хүндлэх, хүндэтгэн үзэх, хайрлаж хамгаалах үзэл санаа хүчтэй хадгалагдаж байжээ. Судлаачид үүнийг 2 үндсэн хэсэгт хувааж үзсэн байна.

Эхийн тал баримтлан төрөлсдөг учир эмэгтэйчүүд овгийн үндэс болж, эхийн талыг нагац, хэмээн үзэх үндэс гарч ирсэн байна.

Эртний хүмүүсийн эрхлэх аж ахуй нийгмийн эд баялаг буй болгоход эмэгтэйчүүд гол үүрэг гүйцэтгэж байжээ.

Эцгийн эрхт ёс: Овгийн байгуулалт бүхий нийгмийн харилцаат үеийг эцгийн эрхт ёсны үе гэж нэрлэжээ. Энэ үеэс эхлэн эцгийн талаа авга гэж нэрлэжээ.

Төмөр зэвсэг багаж нь хүрэл зэвсгээ бодвол илүү бат бөх, хурц, хийхэд тохиромжтой юм. эртний хүмүүс хөгжлийнхөө дагуу хүрлийн үйлдвэрлэлээс төмрийн үйлдвэрлэлд шилжих явц урт удаан хугацааг тууулжээ. Үүний нэгэн баримт бол 1926 онд говиос олдсон харвуул сумны хүрэл зэвүүд юм. зэвүүдийн үзүүрийг хүрлээр, шилбийг нь төмрөөр хийсэн байна.

Энэ үеийн дурсгал бусдыг бодвол харьцангуй ховор боловч Увс аймгийн Улаангом хотын ойролцоох Чандмань уулын булшаар төлөөлүүлж болно.

Чандмань уулын булшийг малтан шинжлэх ажил 1972-1974, 1981 онуудад гүйцэтгэсэн бөгөөд нийт 80гаруй булш малтан шинжилсний 60 гаруй нь төмөр зэвсгийн ихэн үед холбогдох юм. эдгээр булшуудыг гадаад төрх, зохион байгуулалт, үхэгсдийг оршуулсан байдал зэргээр нь үндсэн дөрвөн төрөлд хуваан авч үздэг.

1. Том дөрвөлжин чулуун далантай булш

2. чулуун далантай авсгүй булш

3. Жижиг чулуун австай булш

4. Дүнзэн бунхантай шороон булш

Чандмань уулын эдгээр булш нь Монгол, Тува, Сибир, Дундад ази, Алтайн мөн үеийн булш бунхантай ижил төсөөтэй талууд бий хэдий ч өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой бөгөөд булш бунхан хи йж бүтээх, үхэгсдээ оршуулах зарим ёс заншил, зан үйл зэрэг нь тэдний дараагаар нутаглаж байсан монгол овгийнхонд үлдсэн байна. Чандманы булшнаас олон төрөл зүйлийн олдвор олдсон . Үүнд: чинжаал хутга, байлдааны зээтүү, нум сум, саадагны гох, олон төрөл зүйлийн шавар вааран савнууд, хүрэл толь, юм.

Чандманы булшнаас гарсан 141 хүний гавлын ясанд хийсэнд палеоантропологийн судалгаанаас тэдний дунд цэвэр монгол, цэвэр европ төрхийн хүмүүс цөөн тоогоор байгаа авч тэдний ихэнх нь энэ хоёрын завсрын шинжтэй байна гэсэн сонирхолтой судалгааг хийсэн байдаг.

Төмөр зэвсгийн үеийн бусад дурсгалууд

Төмөр зэвсгийн үед холбогдох эд өлгийн зүйлс булшнаас олдохоос гадна түүвэрээр олон төрлийн зүйлс манай орны нутгаас олддог байна. Үүний нэгэн чухал дурсгал бол эр хүний эдлэл хэрэглэлийн гол хэрэгсэл болсон хутга юм.

*Төмөр зэвсгийн үед холбогдох хүрэл хутга юм. хутгыг хийсэн арга барил, ишин дээр нь дүрсэлсэн элдэв янзын зураг дүрслэл, тольт, сэнж зэргээс нь шалтгаалан ангилдаг.

1- Ишнийхээ үзүүрт нэвт нүхтэй хутга

2- Цагирган тольттой хутга

3- Ишнийхээ үзүүрт хажуугаас нь гаргасан товхтой

4- Тусгайлж гаргасан тольттой

5- Ишин дээрээ амьтан буюу амьтны толгойн хэлбэрийн дүрстэй тольттой гэж ерөнхий дүрслэлээр нь 5 үндсэн хэсэгт хуваан авч үздэг байна.

Мөн хүрэл хутган дээр олон төрлийн дүрсийг ухаж сийлсэн байх бөгөөд Сүхбаатар аймгийн нутгаас олдсон хутганы нэгэн тал дээр цуварч яваа хоёр адууг, нөгөө талд нь нисэж яваа зургаан шувууг дүрсэлсэн байна.

*Энэ үед холбодох нэгэн чухал дурсгал бол сумны зэв юм.Зэв нь түүвэр байдлаар хамгийн их олддог. Зэвийг дайн байлдаан ан агнах зэрэг ажилд ашиглах бөгөөд сумын мөсөнд бэхлэх байдлаар нь онгит[бөгжит], шөрөгт[шилбэт] гэж хоёр үндсэн төрөл зүйлд хуваан авч үзэх ба мөн дотор нь задалдаг.

1-навчин хэлбэрийн

2-гурван хянгат

3-гурван талт гэж зэвийн толгой үзүүр хэсгийн байдлаар олон төрөл болгодог төдийгүй улам бүр жижиглэн нариивчилж 25 хүртлэх төрөл болгон хуваадаг тал бий.

*төмөр зэвсгийн үед холбогдох цөөн тооны тогоо манай улсын нутгаас олдсон байдаг. Эдгээр нь улсын төв музей болон завхан аймгийн музейд хадгалагдаж буй. Тогоо нь ихэвчлэн цөгцөн суурьтай, гурван хөлтэй байдаг.

*хүн төрөлхтний түүхэнд мал амьтдыг гаршуулан тэжээвэр болгох явцдаа уналга эдэлгээны зүйл болох ДӨРӨӨ ба дугуй цагирган АМГАЙ юм. хүрэл амгай манай улсын нутгаас олдсон бөгөөд хөрш зэргэлдээ газрын олдворуудтай харьцуулахад МЭӨ Vll-lllзуунд холбогддог байна.

 


Сэтгэгдэл үлдээх

Гэргий авах ёс

17:17 , 2020-11-17 .. Бичсэн: Дашням (зочин)
Гэргий авах ёсонд хүвгүүнийг бага насаас нь дасган сүй тавьж бага наснаас ижилсүүлдэг харин Есүүхэй баатар өөрийн гэргийгээ Тэмүүжин хэмээх хүнээс булаан авсан бөгөөд монголчууд энэ явдалыг тэр үед хэвийн үзэгдэл байсан юм.

17:09 , 2020-11-17 .. Бичсэн: Зочин
Их юм мэдэж авлаа би 69 дүгээр сургууль 6м ангийн сурагч дашням

{ Сүүлийн хуудас } { 9 -р хуудас Нийт хуудасны тоо: 19 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

философи
социологи
монголын түүх

Сүүлийн бичлэгүүд

Давхраажилтын тогтолцоо, орчин үеийн давхраажлын онолууд
Нийгмийн нийтлэгийн тухай ойлголт түүний төрөл зүйл
Социологийн шинжлэх ухааны бүтэц үүргүүд
Нийгмийн хэлбэрүүд
Социологийн шинжлэх ухааны бүтэц үүргүүд
Сонгодог социологи
Социологийн шинжлэх ухааны үүсэл , судлах зүйл ба танин мэдэхүйн обьект
Монголын юань гүрэн байгуулагдсан нь, төр нийгмийн бүтэц зохион байгуулалт
Монголын төмөрлөг зэвсэгтний үе
Нүүдлийн ба суурьшмал соёл иргэншил
Их монгол улс байгуулагдсан нь түүний үр дүн,төр нийгмийн бүтэц зохион байгуулалт
Монголын эртний улсуудын нийгэм, төр, соёл,иргэний түүх
Монголын түүхийн судлах зүйл судалгааны арга ач холбогдол, түүхийн үечлэл
Орчин үеийн хэрэглээний ёс зүйн зарим асуудал
Ёс зүйн үндсэн ойлголт

Найзууд




:-)
 
xaax