нийгмийн ухаан

Монголын эртний улсуудын нийгэм, төр, соёл,иргэний түүх

13:15 , 2014-11-08 .. Бичигдсэн: монголын түүх .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

Сэдвийн зорилго: Монголын эрт, дунд үеийн түүх хичээлээр судлах зүйл, судалгааны арга зүй, судалсаны ач холбогдол, түүхэн үечлэлийн талаар цэгцтэй мэдлэг олгож, энэхүү сэдвийн хүрээнд оюутнууд түүхийн үнэт зүйлсийн талаар өөрийн үзэл баримтлалаа илэрхийлэх чадварыг эзэмшинэ.

 Сэдвийн товч агуулга: Монголын түүхийн судлах зүйл, судалгааны онол арга зүй, судалсаны ач холбогдол, Монголын түүхийн үечлэлийн талаар системтэй мэдлэг олгох

Хүн төрөлхтөний амьдралын үндсэн хоёр хэлбэрийн нэгийг өөрөөр хэлбэл нүүдлийн соёл иргэншлийг бидний өвөг дээдэс бүтээжээ. Тодорхой зорилготой хүмүүсийн үйл ажиллагаагаар түүх бий болно. Түүнийг хойч үедээ мэдүүлэхийн тулд эрдэмтэн, мэргэд холбогдох баримтуудыг олж судлаад түүхчлэн бичдэг. Бидний судалж байгаа бичмэл түүх нь амьдрал дээр болсон түүхэн үйл явдалтай дүйсэн үнэн байх учиртай. Түүхийг үнэнээр нь ойлгох гол арга нь түүхийн баримт, сурвалжуудыг зөв ашиглахад оршино.

Домог, хууч, үлгэр зэрэг нь эртний хүмүүсийн түүхээ бүтээж, уламжлуулж ирсэн аман түүхийн хэлбэрүүд юм. Чулуун ба хүрэл, төмөр багаж зэвсгүүд эртний хүмүүсийн амьдрал, хөгжлийг тодорхойлох гол сурвалж болдог. Бидний өвөг дээдэс түүхийн гол үйл явдлуудыг хад чулуун дээр бичиж хойч үедээ үлдээжээ. Чулууны бичээс, сурвалж зохиол, жуулчдын тэмдэглэл, ахмад үеийнхий дуртгал, хууль цааз, гэрээ бичиг зэрэг бичгийн сурвалжууд цөөнгүй бий.

 МНТ бол бичгийн анхны томоохон сурвалжийн нэг юм. Түүнд монголчуудын гарал угсаа, нутаг дэвсгэр, аж ахуй соёл, нийгмийн бүтэц, зохион байгуулалт, үзэл санааг бодитой тусгасан байдаг. Монголын түүхийн үечлэл МЭӨ МЭ 750.000 209 1 1000 1911 2000 … Эртний үе Дунд үе Шинэүе Хүн үүссэн, Анхны төрт улс үүссэн.

1911 оны ҮЭЧХ чулуу, хүрэл, Их Монгол улс байгуулагдсан 1921 оны ардын төмөр зэвсгийн үе Манжийн эрхшээлд орсон хувьсгал Овог Аймаг Аймгийн холбоод Цусан Нутаг дэвсгэр Хэд хэдэн төрлийн хэл яриа, ёс аймгуудын холбоо заншлын нийтлэг нэгдэл бүхий хэд хэдэн овог эхийн эцгийн эрхт эрхт Эхийн эрхт ёс Цусан төрлүүд Эцгийн эрхт ёс -овгийн ахлагч нь эмэгтэй - овгийн ахлагчтай - овгийн ахлагч нь эрэгтэй - эмэгтэйчүүд голлох үүрэгтэй - овгууд нэртэй - эрэгтэйчүүд голлоно - үр жимс түүх - нийтлэг хэв хуультай - амьтан гаршуулах - үр хүүхдээ асрах - нийтлэг ёс заншил - газар боловсруулах - гэр орны ажил - нэг гал голомт - эцгээрээ овоглодог - эхээрээ овоглодог

Палеолит Сэдвийн зорилго: Чулуун зэвсгийн үеийн онцлог, хүмүүсийн амьдралд гарсан өөрчлөлт, соёл, дурсгалт зүйлс, нийгмийн зохион байгуулалт, энэ үеийн онцлог гололдворуудын талаар цэгцтэй мэдлэг олгож, судалгаа шинжилгээний ажил хийх, амьдрал ахуйдаа хэрэглээ болгох чадварыг эзэмшихэд оршино.

Сэдвийн товч агуулга: Хуучин чулуун зэвсгийн олдвор, тэдгээрийн ялгаа, зэвсгийн үечлэл, олдворын байршил, чулуун зэвсэг хийх арга, тухайн үеийн нийгмийн байдал, дундад ба шинэ чулуун зэвсгийн үеийн онцлогыг судлах. Хуучин чулуун зэвсгийн олдвор, тэдгээрийн ялгаа. Чулуун зэвсгийн үеийн аж ахуй, соёл, нийгмийн зохион байгуулалт, багаж хэрэгсэл, хөдөлмөрийн багаж, зэвсгийн төрөл, хамрах хугацаа. Эртний хүмүүсийн амьдралд гарсан өөрчлөлт соёлын ололт, дурсгалууд нийгмийн зохион байгуулалт Зэвсэг хийх арга зэвсгийн нэр төрөл

 750.0-12.0 мянга - төв азиас бусад тивүүдэд хүмүүс тархан суурьшсан. - гал гарган авсан - уураг тархины хөгжил - анхны оромж-газар гэр - идэж болох ургамлыг хүнсэнд хэрэглэх -ан агнуур - хүйсийн ялгавартай хөдөлмөр Хойд цэнхэр, Цагаан агуйн соёл, хадны сүг зураг Эхийн эрхт овог Дунд 12.0-7.0 мянга - нум сум - монголчуудын өвөг хойд америкт очсон - Нум сум, - шавар ваар сав Эхийн эрхт овог Чулууг байгалийн хэлбэрээр нь ашиглах, сэлтлэх, цуулах Хугадас, залтас, ялтас, шовх ба таргил үлдэц, гилбэр үзүүрт мэс, жад, яс ба чулуун зэвтэй модон жад 1 Чулуун зэвсгийн үе Шинэ 7.0-4.0 мянга - ургамлыг тарималжуулсан - амьтдыг гаршуулсан - загас агнуур - чулуун зэсгийн дархны газар - хадны зосон болон сийлмэл зургууд - шавар ваар сав - чулуу ясаар хийсэн гоёл чимэглэлүүд Эхийн эрхт ёс задарч эцгийг эрхт ёсонд шилжиж эхэлсэн Нүхлэх, ирлэх, зүлгэх чулуун иртэй ясан хутга, хусуур, цоол, - туур, сумны ясан кэв, сүх, ооль, тарианы чулуун самбар, нухуур

 Хүрэл ба төмөр зэвсгийн үеийн онцлог, хүмүүсийн амьдралд гарсан өөрчлөлт, соёл, дурсгалт зүйлс, нийгмийн зохион байгуулалт, энэ үеийн онцлог гол олдворуудын талаар цэгцтэй мэдлэг олгож, судалгаа шинжилгээний ажил хийх, амьдрал ахуйдаа хэрэглээ болгох чадварыг эзэмшихэд оршино.

  Хүрлийн үеийн олдвор, буган чулуун хөшөө, дөрвөлжин булшны байршил, онцлог, хүрэл зэвсэг хийх арга, тухайн үеийн нийгмийн байдал, Төмөр зэвсгийн олдвор, төмөр зэвсэг хийх арга, тухайн үеийн нийгмийн байдал онцлогыг судлах Хүрэл, Төмөр зэвсгийн үеийн аж ахуй, соёл, нийгмийн зохион байгуулалт, багаж хэрэгсэл

1.Хүрэл зэвсгийн үе 4.0-1.0 мянган жил - мал аж ануй бий болсон - бүдүүлэг тариалан - хүрэл түүвэр олдворууд “чандманы соёл” -буган чулуун хөшөө - дөрвөлжин булш - хадны зосон болон сийлмэл зургууд Хүрээ нүүдэл, хөдөлмөрий н хуваарь эцгийн эрхт овог Зэс, цагаан тугалгыг хайлах Хүрэл сүх, хутга, ооль, зэвүүд, шөвөг болон бусад эдлэл, модон анжис

 2 Төмөр зэвсгийн үе МЭӨ YII зууны үе - өмч хөрөнгийн ялгаа гарсан. - язгууртны давхарга бий болсон - цэргийн ардчилал - овгуудын гадаад харилцаа тэлсэн. - төмөр хайлах арга ажиллалагаа нарийссан. Бух дарах - төмөр эдлэлүүд хийх болсон Овгийн байгуулал задарч аймаг аймгийн холбоод үүссэн. Төмрийг хүдрээс ялгаж хайлуулах “Бух дарах арга” Сүх, хутга, чинжаал бусад зэвсэг, төмөр эдлэл

 

 

Монгол нутаг дахь Эртний овог аймгууд, угсаа гарвал

Сэдвийн зорилго: Монгол хэмээх нэрний учир, Монгол угсаатны гарал үүсэл, овог аймгийн холбоодын тухай, тэдгээрийн холбоо хамааралыг судалж, шинжлэх ухааны цэгцтэй мэдлэг олгоход оршино.

 Сэдвийн товч агуулга: Ураг төрлийн байгууллын үеийн нийгмийн харилцаа хүн сүрэг, овгийн байгуулал, аймаг, аймгийн байгуулал, монголчуудын угсаа гарвал,

“Монгол” хэмээх нэрний учирыг судлах Монгол нутагт эртний хүмүүс /хүн сүрэг/ гал голомтоо байгуулж эхэлсэн. Үүнийг тэд монгол эх орон гэж нэрлэжээ Монгол орон эртний хүмүүсийн өлгийнутаг болохыг олон эрдэмтэд олдсон олдворуудаар нь нотолж ирсэн. Тухайлбал, хүн чулуу, хадны сүг зураг, дархны газар, бууц суурин, буган хөшөө багаж зэвсэг зэрэг нь монгол орны нутаг дэвсгэрээс олдож хүн амьдарч байсны баталгаа мөн юм.

Овгийн задралын явцад аймаг, аймгийн холбоо үүсэх нь МЭӨ I мянган жилийн нийгмийн гол үзэгдэл байв. Овгийн задралаас үүссэн сул иргэд, эзлэгдсэн овог аймгийн харьяат хүмүүс, олзны боол зарц нараас бүрдсэн ядуу, зүдүү эрх мэдэл дутуу хүмүүс үүсчээ. Бас бүтээгдэхүүнийг хуваарилах тэгш зарчим алдагдав.

 МЭӨ Y зууны үед Ху хэмээх нүүдэлчин аймаг байсныг түүхэнд тэмдэглэжээ. Ху нар бол бидний өвөг билээ. Тэд Ордосоос эхлэн Төв Азийн тал нутагт амьдардаг голлох аймаг байлаа. Хожим Ху нарыг ойн ху, дорнод ху гэж нэрлэх болжээ. Ху- гийн олон аймгууд мал аж ахуй эрхлэн амьдардаг тус тусдаа ахлагчтай байсан ба тэдний дунд аймгийн холбоо үүсч байсан. Ху нар дотроос МЭӨ IY зууны үед Хүннү аймаг хөгжлөөрөө товойн гарчээ. Хоёр зүйлийн өгүүлэл байдаг бөгөөд нэг нь, Монголыг Нанхиадаас гаралтай гэдэг ба нөгөө хоёр дахь нь баруун зүг Энэтхэг буюу Түрэгээс гаралтай гэдэг.

1. Нанхиад нар бол дээр дурдсан Хуньюй ба Шаньвэй зэрэг олон аймгуудаас Нанхиадаас гаралтай гэх учир Монголыг ийнхүү нанхиадаас гаралтай гэжээ. Тэдгээр олон аймгуудыг нанхиадууд тэр үед цөмийг гадаад улс гэж үзэж байсан нь тэдний түүх судруудад тодорхой. Монгол үндэстэн зүс царайны байдлаар хэдий нанхиад хүнтэй төсөөтэй мэт боловч хэлний талаар бодвол чанх өөр, монгол үндэстэн хэрэв тийнхүү нанхиадаас тасарсан нь үнэн бол эрхбиш хэлний талаар ойр дөхөм байх байсан бөгөөд огт ойртохгүй байхаас гадна, анхан үедээ нанхиад хэлтэй байгаад эцэстээ мартав хэмээн болох боловч, бас монгол хэлнийг сүүлийн үед шинээр зохиож сурав хэмээж үл болно.

2. Монголын гарлыг баруун зүгээс ирсэн хэмээдэг хийгээд, бас ч Чингис хааны хориод дээд өвөг болох Бөртэ Чиног баруун зүгээс ирэв хэмээсэн байх бөгөөд Төвд, Энэтхэг хаадын үр салбар мөн хэмээсэн байдаг. Бас Төвдүүд болбоос Монголыг эрт үеэс дээд, дунд, доод Монгол гэж 3 хуваадаг бөгөөд дээд Монголыг Ил тарвагатай хавиас эхлэн, Төвдийн араар, Энэтхэгийн хойд зах шахам хүртэл боодог ба тэрхүү орныг эрт цагаас эхлэн Умард Монгол хэмээдэг байв. Монголчуудын “МОНГОЛ” хэмээх нэр нь нэлээд эрт цагт байсан бололтой. Тан улс Монголыг Мэнгу буюу Мангу хэмээн нэрийдэж байсан ба бас зарим түүхчдийн дотор Мэнгу хэмээх нэртэй нэгэн аймаг Чингисийн өмнө 1136 оны эхэн үеэс байсан хэмээсэн байдаг. Нанхиадууд Монгол гэдгийг хазгай дуудаж, одоо хүртэл Мангу буюу Мэнгу хэмээн нэрлэдгээр үзвэл Монгол хэмээх нэр нь маш эртний нэр байсан бололтой.

Хүннү гүрэн

Сэдвийн зорилго: Монгол нутагт байгуулагдсан анхны төрт улс бол Хүннү бөгөөд, Хүнүгийн угсаа гарал, хөгжил цэцэглэлт, хүчирхэгжилт, цэргийн болоод, улс төр, нийгэм, соёлын асуудлуудын талаар танин мэдэж, энэ талаар цэгцтэй онолын мэдлэгтэй болгоход оршино.

 Сэдвийн товч агуулга: Хүннү улс байгуулагдах нөхцөл, гарал, үүсэл, мөхөл, улс төр, нийгмийн байгуулал, соёл, зан заншил, газар нутгийн талаар системтэй судлах Гэрээнд заахдаа: “Цагаан хэрэмнээс хойших нум сумтангууд Шаньюйн цаазыг дагасугай. Цагаан хэрэмнээс дотогш нь Хан улсын хаан захирсугай” гэжээ.

Хүннү бол Монгол угсаатан мөн. Маодунь МЭӨ 209 онд Хүннүгийн олон аймгийг нэгтгэж Хүннү улсыг байгуулсан гэж Монголын түүхэд тэмдэглэсэн байдаг. Хүннү улс монгол угсаатны төдийгүй Төв азийн нүүдэлчдийн дундаас үүссэн анхны улс байсан. Модунь Шаньюй / хаан/ эцэг Түмэнгийн Хятадад алдсан Ордос нутгийг эргүүлэн авсан байдаг.

Хүннү улсын үндсэн нутаг нь баруун хил нь Ил тарвагатайн нуруу, хойт хил нь Байгаль нуур, зүүн хил нь Солонгосын хойг, өмнөд хил нь Хятадын цагаан хэрэм хүрч байсан. Хүннүгийн бүх газар нутаг хааны мэдэлд байжээ. Маодунь хаан газар бол төрийн үндэс гэж сургаж байсан байна.

Энэ үзэл монголын төрийн үзлийн үндэс болж өнөөдрийг хүрсэн байна. Хүннү улсын хааны өргөө Орхон голын сав Хөшөө цайдмын орчим байжээ. Төрийн өөр нэг өндөрлөг нь сурвалжитны хуралдай / их хурал/ байсан юм. Хаанд бүрэн эрх байдаг. Дотоод гадаад бодлого, гэрээ байгуулах, найрамдал байгуулах, дайн хийх, дайныг зогсоох, худалдаа хийх хэлэлцээр байгуулах гэх мэт. Жишээ нь: Хүннүгийн Маодунь хаан, хятадын Хан улсын хаан Гао- дитай мэө 198 онд найрамдлын гэрээ байгуулж байсан.

Монголын төрийн уламжлалын тухайд эртнээс Хүннү нарын үеэс төрт ёсны уламжлалтай билээ. Хаан нь төрийн бүрэн эрхт эзний бэлэгдэл болох тамга, тугтай байв. Хуралдайгаар хаан өргөмжлөх, бусад улстай найрамдах, дайтах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэдэг байлаа. Улсаа зүүн, баруун, төв хэсэгт хуваасан. Хааны ордон нь Орохон Туул голын саваар байсан. Нийслэл нь Луут хот байв. Хүннү улс нь захиргаа, цэрэг аравтын зохион байгуулалттай түрүү феодалын улс юм. Цэргийн зохион байгуулалт нь аравт, зуут, мянгат, түмтийн зохион байгуулалттай байв. МЭ 93 онд Сяньбигийн эрхшээлд орсон.

 

 

Сяньби / Ухуань, Муюн, Тоба нарын угсаа хамаарал /

Сэдвийн зорилго: Сяньби улсын газар нутаг, түүхэнд хүчирхэгжин товойн гарч ирсэн цаг хугацаа, нийгэм, улс төр, цэргийн зохион байгуулалт, соёл, зан заншил, аж ахуйн онцлогын талаар онолын мэдлэгтэй болгоход оршино.

Сэдвийн товч агуулга: Сяньби угсааны улсууд, Тоба, Муюн, Ухуаний гарвал, шүтлэг бишрэл, угсаа хамаарал, соёл, газар нутаг, аж ахуй, цэргийн болоод нийгмийн зохион байгуулалтын талаар судлах Сяньби уулын нэрийг авсан Сяньби аймаг МӨЭ I зууны үед Төв азийн түүхэнд улс төрийн нэлээд их роль гүйцэтгэдэг байжээ.

Тэр үеэс Сяньби гэдэг нэр дор Дунху нараар барахгүй Хүннү нарыг нэрлэн хэлэлцэх болсон өөрөөр хэлбэл Сяньби нар Уг удмын талаар нэг төрлийн аймаг биш болжээ. Тийнхүү хоёр аймаг холилдсон явдал хэлэнд нь ч туссан байна. Тэгж элдэв аймаг хэл холилдон хутгалдах эвцэлдэх явдал хойшдоо монгол нутагт гарсаар байжээ. МЭ II зууны дундуур Сяньби аймгийн сурвалжитны дундаас Таньшихуай /141-181 онд/ товойн гарчээ.

Сяньби нар нь дорнод ху нарын нэг хэсэг. Сяньби улс Цагаан хэрмээс Байгаль нуур, Солонгосын хойгоос Ил тарвагатай хүртэлх нутагт оршин тогтнож байлаа. Таньшихуай улсаа баруун, зүүн, гол хэсэг гэж 3 хуваан 12 зонхилогчоор дамжуулан нэгтгэн захирч байлаа. Гар тус бүр нэгжүүдэд хуваагдаж их дарга, их жанжин гэсэн албан тушаалтнууд захирч байжээ. Хуульдаа ордны, түшмэдийн эрх хэмжээ, тэднийг дэвшүүлэх бууруулах журмыг тогтоон мөрдүүлжээ.

Иргэний ба цэргийн хэргийг хариуцсан түшмэдүүдтэй байжээ. 181 онд Таньшихуай нас барж, хүү Хэлянь төрийн хэргийг залгамжилжээ. Тэр шунахай завхай, хэрэг шүүхдээ шударга бусаас олон түмний дургүйцлийг төрүүлж улсын хүч суларч, төрийн эрхийн төлөө тэмцэл өрнөж Сяньби улс биеэ даасан аймгууд болон задарчээ. Сяньби улсыг задран сарнисны дараа Сяньбийн зарим аймгийг нэгтгэн Муюн, Тоба зэрэг улс байгуулагдсан боловч дараалан мөхсөн байна.

Хүннү Сяньби нар гарал угсаа нэгтэй. Байгаль цаг агаарын ижил нөхцөл буюу нэг газар нутаг дээр дараалан тогтсон улсууд юм. Тиймээс Хүннүгийн аж ахуй соёлын ололтыг Сяньби улс өвлөн авч баяжуулсан байдаг. Сяньби нар өвөг дээдсийнхээ дөрвөлжин булшны соёлыг өвөлж, цааш хөгжүүлсэн хүмүүс.

Их Нирун

Сэдвийн зорилго: Их Нирун улсын газар нутаг, түүхэнд хүчирхэгжин товойн гарч ирсэн цаг хугацаа, нийгэм, улс тар, цэргийн зохион байгуулалт, соёл, зан заншил, аж ахуйн онцлогын талаар онолын мэдлэгтэй болгоход оршино.

Сэдвийн товч агуулга: Монгол угсааны аймаг Их Нирун улсын гарал, үүсэл, нутаг дэвсгэр, нийгэм, улс төр, цэргийн зохион байгуулалт аж ахуй, соёлын онцлогыг тодорхой системтэй судлах

 Их нируны нутаг дэвсгэр нь үндсэндээ одоогийн Монгол улсын нутгийг хамарч байсан, харин зүүн хил нь одоогийнхоос зүүн тийш нэлээд тэлсэн байв. Урьд үзсэн Хүннү, Сяньби улсуудын гол хэсгийг эзлэж байсан. Нируны түүхэнд тэмдэглэсэн анхны эзэн нь Сяньби /Табгач/ угсааны Мугулюй /монгол/ юм. Мугулюйг язгуур монгол аймгаас гаралтай гэх бөгөөд түүний өвөг нь Хүннү, Сяньбийн цөм болж байсан хиан, сюйбу аймаг юм.

МЭ III зууны үед Сяньби улсыг хоёр хуваагдахад Баруун сяньби улмаар Тоба улсын бүрэлдэхүүнд үлдсэн. Харин баруун гарын захирагч Онгудайн хүү Шэлунь /402-410/ баруун, зүүн хоёр гарын улсыг нэгтгэж, хаан цолтойгоор төрөө тэргүүлэн Монгол Нирун улсыг байгуулжээ.

 Тэр үед хааны өргөө Хангайн Нурууны хавьд байжээ. Монгол Нирун улсын нутаг дэвсгэр хүчирхэг байсан үедээ Их элсэн говиос Байгаль нуур, Солонгосын хойгоос Хар Сайр хүрч байв. Үндсэн хүн ам нь Хүннү, Сяньби нарын удмын язгуур монголчууд байжээ. Монгол Нирун улс баруун, зүүн гар, гол хэсэг болон хуваагдаж тэр нь түмт, мянгат зуут, аравт гэсэн засаг захиргааны нэгжүүд болж байв. Монгол Нирун улсын хаан, томоохон түшмэд, улсын багш нар олон тооны мал өмчилж ихээхэн нутаг ус эзэмшиж, жирийн малчид, олзны хүмүүсийг харьяатаа болгосон байв.

 Улсын багш Дарма- Прияд 3000 өрх харьяалагдсан зэрэг баримтаас тодорхой. Нирунчууд хэв хууль тогтоож гэмт хэрэг хийсэн язгууртныг бүтээж алах, жирийн хүнийг чулуугаар цохиж алах хүртэл ял шийтгэл ноогдуулдаг байжээ.

 Нирунчууд нүүдлийн мал аж ахуй түүний дотор адуу, хонь, үхэр голлон өсгөж бүтээгдэхүүнээр нь аж төрдөг байв. Мал аж ахуй нь нүүдлийн сонгодог арга ажиллагаатай байлаа. Холбоотон уйгар аймгуудын гуйван дайтах, эсэргүүцэн тэмцэх нь нэмэгдсээр баруун зүг нүүн Нируны эрхшээлээс гарав. Тэр үеэр Алтайн түрэгүүд хүчирхэгжин Нируны эсрэг босож 552-555 онд Тэдний хооронд явагдсан ширүүн тулалдааны эцэст Монгол Нирун улс Түрэгүүдэд эзлэгдэн мөхжээ.

Эртний улсуудын угсаа гарвал, соёл, аж ахуйн залгамж чанар

Сэдвийн зорилго: Монголын эртний улсуудын /Хүннү, Сяньби, Нирун, Түрэг, Уйгар, Кидан/ угсаа гарвал, соёл, аж ахуй, зан заншлийн залгамж холбоо, хамаарлын талаар онолын мэдлэгтэй болгоход оршино.

Сэдвийн товч агуулга: Хүннү, Сяньби, Нирун, Уйгар, Түрэг, Хятан улсуудын хоорондын хамаарал, соёл ахуйн залгамж чанарыг тодорхойлон судлах Монголчууд мал аж ахуй эрхлэн гэрт сууж, нүүдэллэн амьдардаг боловч Хүннүгийн үеэс хот байгуулж цөөн хэсэг нь суурин амьдралд шилжсэн байна. Хүннүчүүд арьс шир, ноос, ангийн үс, хөрс, мод, шавар, чулуу, алт, мөнгө, хүрэл, төмөр, яс зэргийг өндөр түвшинд боловсруулж сурсан бөгөөд одоо улам боловсронгуй болж хөгжсөн. Түүгээр тэрэг тоног, эмээл хазаар, гэр, гэрийн хэрэгсэл, эсгий ширдэг, хүрэл төмөр багаж зэвсэг, алт, мөнгөн чулуун чимэглэл, эвэр наамал, нум, вааран сав, барилгын дээвэр, тоосго зэрэг бүтээгдэхүүн мод, тоосго шавраар барьсан барилга, бунхан зэрэг байгууламж хийсэн нь хотын туурь, булш малтахад гарчээ.

Төв Азийн өндөрлөг хэсэг тухайлбал, манай нутагт эрт дээр цагт Монгол, Түрэг, Зөрчид зэрэг янз бүрийн удам угсааны олон овог аймгууд оршин сууж байжээ. Хятадын эртний сурвалж бичиг боон Монгол угсааны түүхчдийн түүхчлэн бичиглэсэн зүйлсийг эрэгцүүлэн үзвэл тэдгээр олон овог аймгийн дундаас Хүннү хэмээх овог аймаг МЭӨ III- МЭ I зууны үед одоогийн Монгол улсын нутагт төр улс тогтоон явжээ. Оросын эрдэмтэн Н. Я. Бичурин өнгөрсөн зууны 2-р хагаст Хүннү нарыг нягтлан судалж тэднийг монгол угсаатан хэмээн анх удаа санал тавьснаас хойш олонхи эрдэмтэд хүннүчүүд, мөн түүний зүүн зүгт айлсан сууж байсан Дунху /Зүүнху/ нарыг монгол угсаатан бололтой хэмээн үзэх болж уул үзвэл одоо цагт улам лавшран газар авсаар буй бөлгөө гэжээ. Монгол нутаг дахь эртний улсуудын угсаа гарал соёл ахуйн залгамж чанарыг тэдний амьдарч байсан газар нутаг, соёл, зан заншил төрт ёсны түүхэн уламжлал зэргээс тодруулан харж болно.

 

 

 

 

 

 

 

 

 


Сэтгэгдэл үлдээх

20:07 , 2016-04-19 .. Бичсэн: ? (зочин)
blogoo joohon surtalchij reklamd facebook ntreer. ug ni sain dajgui zuil tavidag yum baina. tsaashdiin ajild amjilt husii

{ Сүүлийн хуудас } { 12 -р хуудас Нийт хуудасны тоо: 19 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

философи
социологи
монголын түүх

Сүүлийн бичлэгүүд

Давхраажилтын тогтолцоо, орчин үеийн давхраажлын онолууд
Нийгмийн нийтлэгийн тухай ойлголт түүний төрөл зүйл
Социологийн шинжлэх ухааны бүтэц үүргүүд
Нийгмийн хэлбэрүүд
Социологийн шинжлэх ухааны бүтэц үүргүүд
Сонгодог социологи
Социологийн шинжлэх ухааны үүсэл , судлах зүйл ба танин мэдэхүйн обьект
Монголын юань гүрэн байгуулагдсан нь, төр нийгмийн бүтэц зохион байгуулалт
Монголын төмөрлөг зэвсэгтний үе
Нүүдлийн ба суурьшмал соёл иргэншил
Их монгол улс байгуулагдсан нь түүний үр дүн,төр нийгмийн бүтэц зохион байгуулалт
Монголын эртний улсуудын нийгэм, төр, соёл,иргэний түүх
Монголын түүхийн судлах зүйл судалгааны арга ач холбогдол, түүхийн үечлэл
Орчин үеийн хэрэглээний ёс зүйн зарим асуудал
Ёс зүйн үндсэн ойлголт

Найзууд




:-)
 
xaax