нийгмийн ухаан

Их монгол улс байгуулагдсан нь түүний үр дүн,төр нийгмийн бүтэц зохион байгуулалт

13:17 , 2014-11-08 .. Бичигдсэн: монголын түүх .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

 Сэдвийн зорилго: Монголын нэгдсэн улс байгуулагдахын өмнө монгол байсан ханлигууд, тэдгээрийн түүхэн байршил, онцлог, Хамаг Монгол улсын талаар цэгцтэй мэдлэг олгож, түүхийн онолын мэдлэгийг өөрийн мэргэжил, практик амьдралд тодорхой хэмжээгээр ашиглах, хэрэглээ болгох үүднээс судлуулахад оршино.

 Сэдвийн товч агуулга: Монголын нэгдсэн улс байгуулагдахын өмнөх үеийн Монгол ханлигууд, язгуурын монгол аймгууд, Хамаг монгол улсын тухай судлах XI-XII зууны үеийн Монгол аймгууд нь хөрш зэргэлдээ улс орнуудтай эдийн засаг улс төр, соёлын харилцаатай байсан нь тэдний Төв азийн түүхэнд эзлэх байр суурийг тодорхой болгож байсан.

 Мөн энэ үеийн монгол аймгуудын нийгмийн хөгжлийн гадаад, дотоод хүчин зүйл нь ханлиг буюу бэсрэг улс байгуулагдахад зүй ёсоор хүргэжээ. Гурван голд Хамаг Монгол улс, гурван голоос баруун тийш Алтайн уулс хүртэл Хэрэйд, Найманы ханлигууд, Дорно зүгт Буйр нуурын орчимд Татарын ханлиг, Сэлэнгэ мөрний сав газраар Гурван мэргэдийн ханлиг Монгол нутагт тус тус байгуулагдсан. Мөн энэ үед умар зүгт Ойн иргэд, өмнө зүгт Онгуд, зүүн өмнө Олхунуд зэрэг аймгийн холбоо, аймгууд дээрх ханлигуудтай зэрэгцэн оршиж байсан.

 Гурван голын язгуурын монгол аймгууд XI-XII зууны үед “ХАМАГ МОНГОЛ” хэмээх улс байгуулагдсан нь XIII зууны эхэнд монгол угсаатан нэгдсэн тулгар төр улсын үндсэн гол мөхлөгийг бүрэлдүүлсэн бөгөөд Хамаг Монголчуудын удам угсааг улмаар улируулан үзвэл феодалын бутрал буюу XIY зууны 2-р хагасаас хойш зүүн Монголын “Зургаан түмэн” буюу “Зургаан их улс”-ын үндэс суурь болжээ. Халхын бүрэлдэхүүнд гурван голын язгуурын монгол аймгуудаас гадна Жалайр, Татар, Мэргэд, Ойн иргэд зэрэг бусад монгол аймгууд, Найман, Хэрэйд түүнчлэн Тангуд, Сартуул нар болон бас Түрэг, Хиргис зэрэг овог аймгийн хэсэг бүлгүүд ч багталцан оролцсоныг анхааран ойшоож байгаа юм.

Энэ бүхнийг хураангуйлан өгүүлбэл гурван голын язгуурын монгол аймгуудаар бүрэлдэн тогтсон Халх Монголчуудын дунд YIII-XIII зууны үед Гурван голын монголчуудад тооцогддоггүй байсан монгол угсааны бусад овог аймгуудын удам угсаа, тэр ч байтугай монгол бус овог аймгуудын хэсэг бүлгүүд ч багтан оролцжээ. “Нууц товчоо”, “Судрын чуулган” Монгол бусад судар цадгийн заалтыг үзвэл язгуурын монгол аймгууд XI-XII зууны үед “Дарлиган”, “Нирун” хэмээх хойр үндсэн бүлэгт хуваагджээ. Лекц 10 Их Монгол улс байгуулагдсан ньСэдвийн зорилго: Тэмүжин /Чингэс/ Хамаг Монголын хаанд өргөмжлөгдөн Их Монгол Улсыг байгуулсан нь, түүний улс төр, нийгэм, цэрэг дайны болоод гадаад бодлого, үйл ажиллагааны талаар системтэй мэдлэг олгоход оршино.

 ИМУ-ын төр, нийгмийн зохион байгуулалтын талаар судлах Хамаг Монголын төрийн эрх Хияд боржигон овгийн мэдэлд шилжсэн нь тэр цагийн Монголын нийгэмд гарсан нэгэн шинэ хувьсгал мэт бөгөөд тэдний дундаас товойн гарсан нэгэн алдартай төлөөлөгч нь Тэмүжин юм.

 Тийм ч учраас XII-XIII зууны заагт монголын нийгмийн бүх хэрэг явдал монгол угсаатны улс төрийн төв шилжсэн Хамаг Монгол ба түүний толгойлогч Тэмүжинийг тойрон өрнөх болсон нь гайхалтай хэрэг биш юм.

Хамаг Монголын энэ тэр овог аймгийн ноёд хоорондоо эе эвээ нэгтгэн засаж чадалтай хар аминч эрх ашгаа урьдал болгон тус тус бүлэгт хуваагдсан нь Тэмүжиний цохилтыг ээлж дараалан амсах нөхцлийг бүрдүүлжээ.

Тэдгээр бүлэглэлүүдийг тоочвол: • Нэгд Таргадай Хиралтуг, Хүрэл баатар нарын ноёдоор толгойлуулсан Тайчуудын бүлэг, энэ бүлэгт анхны үед Дарлиган аймгаас Баарин, Сүлдусун, Горлос, Хонгирадын хэсэг, Нирунаас Бэсүд, Уруд, Нояхан аймгийн зарим хэсэг оролцжээ. Тус бүлэглэлийн нутгийн төв нь Онон голын сав байжээ. • Хоёрдахь нь Жамуха сэцэний толгойлсон Жадаран аймгийн бүлэг, энэ нь анхны үед Онон голын дунд урсгалын хавьд нутаглаж байсан боловч сүүлдээ Эргүнэ мөрний ойролцоо төвлөрөх болжээ. Тус бүлэглэлд Жадаран аймаг голлож байсан боловч сүүлдээ Тэмүжиний эсрэг эрээвэр хурааварууд цөм нэгджээ. • Гуравдахь нь Сачи- бэхи Тайчу нараар толгойлулсан Хияд- Юрхин буюу Жүрхин аймгийн бүлэг, энэ нь мөн л Онон, Хэрлэнгийн савд нутаглаж байжээ. • Дөрөвдэх нь Монголын Хатагин, Салжиуд, Хонгирад, Улахнуд зэрэг жижиг аймгуудын бүлэг. Эдгээр нь Хамаг Монголын зүүн жигүүрт Хараун жидунаас Хүлэн, Буйр нуур, Халхын гол хүртэлх нутагт зэрэглэн суужээ.Эдгээр дурдсан бүлэглэлийн толгойлогчид нь Тэмүжинтэй өрсөлдөж хамаг Монголын хаан ширээг шүүрэн авахыг хүсэн горилогчид байсан.

Хан ширээнд санаархсан Хамаг Монголын ноёдын бүлэглэлийн зарим нь анхны үед Тэмүжиний замын холбоотой болж түүнээс ашиг завшаан олохыг горилох, нөгөө зарим нь өөр хоорондоо үгсэлдэх буюу биеэ даан тэмцэх, гурав дахь нь хоорондоо хүчээ элбэж бөөгнөрүүлэх, дөрөв дэх нь монголын бусад ханлигуудын тусламж эгээрэх мэтээр элдэв олон арга хэлбэр хэрэглэж Тэмүжинтэй тэмцсэн боловч эцэстээ ялагдсан.

 Монголын эзэнт гүрний үеийн төр засгийн байдал, нийгмийн бүтэц, аж ахуй, зан заншил, түүхэн байршил цаг хугацааг орчин үеийн байршил, тархалттай харьцуулан онолын цэгцтэй мэдлэгтэй болгоход оршино.

Монголчуудын байлдан дагуулал, Чингис хаан болон түүний үр ач нарын байгуулсан эзэнт гүрэн тогтсон нь, эзэнт гүрний үеийн засаг төрийн байдал, аж ахуй, нийгмийн бүтэцийн талаар судлах XIII зууны үеийн Монголчуудын байлдан дагуулал нь дэлхийг хөмрүүлэн эргүүлж бөмбөрцөгийг Германаас Солонгос хүртэл нэвт сүлбэж хаант болон эзэнт улс гүрэн бүгдийг сөгдүүлэн дагуулж өөрчилсөн юм.

Чингэс хаан Монголын нэгдсэн улсыг байгуулаад өөрийн төрийн дотоод бодлогодоо феодлалын ёст байдлыг бэхжүүлэх, түүний эрхшээлд орсон бусад нүүдэлчин аймгуудын эсэргүүцэл бослогыг номтгон дарах шугамыг тууштай баримталж байжээ. Түүний гадаад бодлого нь Алтан улсын эрхшээлээс гарч улс төрийн талаар тусгаар тогтмолжих зорилго бүхий байжээ.

 Эдийн засгийн бодлого нь газар тариалангийн бүтээгдэхүүнээр дутагдах явдлаас гаргахын тулд түүний урьдах нүүдэлчин аймгуудын адил гадагш аян дайныг өргөн хэмжээгээр явуулахыг зорьж байсан. Их эзэн Чингэс хаан нийтдээ 720 гаруй ястан хэлтэн, 361 үндэстнийг гүн нойрноос сэрээж эрх сүргийнхээ дор дагуулж 40 гаруй улс орныг байлдан ялж төвшитгөсөн даян дэлхийн их хаан юм.

Монгол улсынхаа эзэмшил нутаг дэвсгэрийг өмнө зүг Энэтхэгийн Ший мөрөн, хойш Орос улсын хот зах, баруун тийш их уст Днепр мөрөн, зүүн тийш Номхон далайн гадаад их далайг хүртэл өргөтгөж чадсан гайхамшигт хаан. Чингисийн үед Монгол газар алба гувчуурыг тодорхой тогтоосон тоо хэмжээ байсан эсэх нь мэдэгдэхгүй боловч Өгөдэй, Гүюг, Мөнх хаадын цагт уул зүйлийн нэгдмэл систем буй болж нарийсан цэгцэрсэн байна.

 


Сэтгэгдэл үлдээх

Төр🤞

12:13 , 2023-03-22 .. Бичсэн: Зочин
Төрийн хэрэгг нь ясыг боло

{ Сүүлийн хуудас } { 11 -р хуудас Нийт хуудасны тоо: 19 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

философи
социологи
монголын түүх

Сүүлийн бичлэгүүд

Давхраажилтын тогтолцоо, орчин үеийн давхраажлын онолууд
Нийгмийн нийтлэгийн тухай ойлголт түүний төрөл зүйл
Социологийн шинжлэх ухааны бүтэц үүргүүд
Нийгмийн хэлбэрүүд
Социологийн шинжлэх ухааны бүтэц үүргүүд
Сонгодог социологи
Социологийн шинжлэх ухааны үүсэл , судлах зүйл ба танин мэдэхүйн обьект
Монголын юань гүрэн байгуулагдсан нь, төр нийгмийн бүтэц зохион байгуулалт
Монголын төмөрлөг зэвсэгтний үе
Нүүдлийн ба суурьшмал соёл иргэншил
Их монгол улс байгуулагдсан нь түүний үр дүн,төр нийгмийн бүтэц зохион байгуулалт
Монголын эртний улсуудын нийгэм, төр, соёл,иргэний түүх
Монголын түүхийн судлах зүйл судалгааны арга ач холбогдол, түүхийн үечлэл
Орчин үеийн хэрэглээний ёс зүйн зарим асуудал
Ёс зүйн үндсэн ойлголт

Найзууд




:-)
 
xaax