нийгмийн ухаан

Нийгмийн нийтлэгийн тухай ойлголт түүний төрөл зүйл

16:03 , 2014-11-10 .. Бичигдсэн: социологи .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос

Нийгмийн нийтлэг гэж юу вэ? Нийгэм нь бүхэллэг нийгэмшсэн соёлын тогтолцоо болохынхоо хувьд олон тооны бүрэлдэхүүн үүсгэгч нэгдмэл чанаруудын дэд тогтолцооноос тогтдог. Ийм төрлийн нийгмийн тогтолцооны чухал хэв маягын болон нийгмийн нийтлэг юм. нийгмийн нийтлэг амьдралын нөхцөл хэм маяг ухамсар нийгмийн хэм хэмжээ үнэлэмж сонирхол  зэргээрээ ямар нэгэн хэмжээнд адил төстөй хүмүүсийн харьцангуй тогтвортой цогц нэгдэл юм.

Нийгмийн нийтлэгийг хүмүүс зориудаар үүсгэн бий болгодоггүй бөгөөд харин түүхэн хөгжлийн явцад өөрөөр аяндаа үүснэ төлөвшдөг юм. янз бүрийн нөхцөл байдлын цаг үед янз бүрийн хөрс сууринд олон төрлийн нийтлэг төрж бий болжээ. Энэ нь нийгмийн үйлдвэрлэлийн нөлөөгөөр үйлдвэрлэлийн хамт олон нийгмийн бүлгүүд ангийн давхраар мэргэжил боловсрол гэх мэт-угсаа гарал үүслийн шинжээр ард түмэн үндэстэн угсаатан –хүн ам зүй жам ёсны хүчин зүйлээр нас хүйс суурьшил нутаг дэвсгэр гэр бүл санамсаргүй нэгдсэн бүлгийн холбоогоор нэгдсэн нийтлэгүүд байна.

Угсаатны нийтлэгийн түүний хэлбэрүүд

Угсаатны нийтлэгийн хэлбэрүүд:  угсаатан гэдэг ойлголт нь өөртөө хүмүүсийн анхны нийтлэг болох ураг, овог, аймаг, ястан болон сүүлд бүрэлдэн бий болсон үндэстэн гэсэн ойлголтыг өөртөө багтаасан өргөн хүрээтэй ойлголт юм.

Овог нь : гарал үүслийн нийтлэг нэг хэл яриа нийтлэг заншил шүтлэг  соёл аж байдлын шинжийн эзэмшсэн цусан төрлийн холбоо бүхэн бүлэг юм хүний сүрэглэн амьдрах ёсыг халж гарч ирсэн хүмүүсийг нийтлэгийн анхны энэ хэлбэрийн нь бүдүүлэгээр тэгштгэн хувиарлах үндсэн дээр хамтын аж ахуйг хөтлөж бие биенээ тэтгэх нэгдмэл зохион байгуулалт үүсгэж байгаад аажмаар задарчээ.

Аймаг нь : овогийг бодвол хэдэн зуугаас хэдэн мянган хүмүүс хэд хэдэн овогоос бүрдсэн хүмүүсийн үлэмж томоохон нийтлэг мөн. Аймаг нь овгийн дээрх шинжүүдийг хадгалсан байхаас гадна овогоос ялгагдах гол зүйл нь тодорхой харъяалсан нутаг дэвсгэртэй байв. Өмчийн ялгаа гарсан үеэсовогтой нэгэн адил  задарсан байна.

Овог аймагын нийтлэг нь аж ахуй үйл ажиллагааг өрнүүлэх хүй нэгдлийн соёлыг хөгжүүлэхэд өргөн бололцоо гаргаж хүмүүсийг нягтруулахад  тус төхөм болжээ. Овог аймаг нь нийгмийн үүргийн зөвхөн заримийг нь биелүүлж байснаас ястны нийтлэг онцгойрон гарах ихлэлт бий болжээ.

Олон ястны хооронд эдийн засгийн холбоо харилцаа хөгжиж үндэстэн дотоод зах зээл үүснэ. Хөгжих явцад ястангууд нэгдэн нийлж хүмүүсийн нийтлэгийг шинэ хэлбэр болох үндэстэн бий болжээ.

Үндэстэн :гэдэг бол хэл газрын нутаг эдийн засгийн сэтгэл зүй соёлын нийтлэг үндсэн дээр ойлголттой тодрох нутаг дэвсгэртэй амьдарч байгаа нийт үндэстнүүдийн угсаатан шинж чанарууд төдийгүй тухайн үндэстэн угсаатнаас

Өөр үндэстэн угсаатны газар нутагт амьдарч байгаа бүх төлөөлөгч багтана. Үнэстэн бий болсноор үндэстэний хандлага үндэсний асуудалд гарч иржээ. Үндэстний хөгжлийн хандлага гэвэл

А. Үндэстэн бүр бие даан  хөгжих хандлага

Б.  Үндэстнүүд ойртох үндэстнүүдийн  тусгаардмал байдал арилах үндэстнүүд

В. Эдийн засгийн нэгдэх заавар аж ахуй нэгдсэн зах зээл бий болох хандлаг юм.

Угсаатан гэж юу юм вэ?:  угсаатан гэдэг нь тодорхой газар нутгийн хүрээнд түүхэн ёсоор тогтсон соёл сэтгэл зүйн ерөнхий шинж онцлогыг хадгалсан урт удаан хугацааны холбоотой том бүлэг хүмүүсийн тогтвортой цогц юм. угсаатан илрэх гадаад хэлбэр нь этноним буюу өөрсдийгөө нэрлэсэн байдал.

Угсаатан бүрэлдэх нөхцөл : аливаа нэгэн угсаатан төлөвших байгалийн  урьдчилсан нөхцөл нь нутаг дэвсгэрээр харъяалал юм. учир нь нутаг дэсгэр л хүмүүсийг бие биетэйгээ нягтарчнэгдэх нөхцлийг олгож байдаг.Харин угсаатан төлөвшсөний дараа энэ шинж чанар нь хоёрдугаар зэргий ач холбогдолтой болдог.

Төлөвшиж тогтсон угсаатны нийтлэгийн нэгтгэгч үзүүлэлт нь угсаатны өөрийгөө ухамсарлахуй буюу тодорхой угсаатны харъяалагдах мэдрэмж юм. угсаатны өөрийгөө ухамсарлахуйд голлох үүргийг тухайн угсаатанд ордог хүмүүсийн түүхэн хувь заяаны нэгдмэл үүсэл гүйцэтгэдэг.

 

 

 

 

 

 

 

 

 


Сэтгэгдэл үлдээх

22:12 , 2023-10-04 .. Бичсэн: Зочин
Хси

11:05 , 2022-11-01 .. Бичсэн: Зочин
Niigmin shalgalt ugj bhd bhqma psda

11:05 , 2022-11-01 .. Бичсэн: Зочин
psda Nasni niitlg n haan bnaa

16:05 , 2016-05-06 .. Бичсэн: Зочин
ойлгохгүй бн

{ Сүүлийн хуудас } { 2 -р хуудас Нийт хуудасны тоо: 19 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

философи
социологи
монголын түүх

Сүүлийн бичлэгүүд

Давхраажилтын тогтолцоо, орчин үеийн давхраажлын онолууд
Нийгмийн нийтлэгийн тухай ойлголт түүний төрөл зүйл
Социологийн шинжлэх ухааны бүтэц үүргүүд
Нийгмийн хэлбэрүүд
Социологийн шинжлэх ухааны бүтэц үүргүүд
Сонгодог социологи
Социологийн шинжлэх ухааны үүсэл , судлах зүйл ба танин мэдэхүйн обьект
Монголын юань гүрэн байгуулагдсан нь, төр нийгмийн бүтэц зохион байгуулалт
Монголын төмөрлөг зэвсэгтний үе
Нүүдлийн ба суурьшмал соёл иргэншил
Их монгол улс байгуулагдсан нь түүний үр дүн,төр нийгмийн бүтэц зохион байгуулалт
Монголын эртний улсуудын нийгэм, төр, соёл,иргэний түүх
Монголын түүхийн судлах зүйл судалгааны арга ач холбогдол, түүхийн үечлэл
Орчин үеийн хэрэглээний ёс зүйн зарим асуудал
Ёс зүйн үндсэн ойлголт

Найзууд




:-)
 
xaax