нийгмийн ухаан

Нийгмийн хэлбэрүүд

13:30 , 2014-11-08 .. Бичигдсэн: социологи .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Нийгэм нь бүхэллэг, нийгэмшсэн соѐлын тогтолцоо боолохынхоо хувьд олон тооны бүрэлдэхүүн үүсгэгч, нэгдмэл чанаруудын дэд тогтолцооноос тогтдог. Ийм төрлийн нийгмийн тогтолцооны чухалхув маяг бол нийгмийн нийтлэг юм.

 

Нийгмийн нийтлэг амьдралын нөхцөл, хэв маяг,ухамсар, нийгмийн хэм хэмжээ, үнэлэмж, сонирхол зэргээр ямар нэг хэмжээнд адилтөстэй хүмүүсийн харьцангуй тогтвортой цогц нэгдэл юм.

 

Нийгмийн нийтлэгийг хүмүүс зориудаар үүсгэн бий болгодоггүй бөгөөд харин түүхэнхөгжлийн явцад өөрөө аяндаа үүсэн төлөвшдөг юм. Янз бүрийн нөхцөл байдал, цаг үед,янз бүрийн хөрс сууринд олон төрлийн нийтлэг төрж бий болжээ.

 

Энэ нь – нийгмийн үйлдвэрлэлийн нөлөөгөөр (үйлдвэрлэлийн хамт олон, нийгмийнбүлгүүд, анги, давхраа, мэргэжил боловсрол гэх мэт), - угсаа гарал, үүслийн шинжээр (ардтүмэн, үндэстэн угсаатан), - хүн ам зүй, жам ѐсны хүчин зүйлээр (нас, хүйс, суурьшил,нутаг дэвсгэр, гэр бүл), - санамсаргүй нэгдсэн бүлгийн хобоогоор (хөл бөмбөгийн хөгжөөндэмжигчид гэх мэт) гэх зэргээр нэгдсэн нийтлэгүүд байна.

 

УГСААТНЫ НИЙТЛЭГ, ТҮҮНИЙ ХЭЛБЭРҮҮДУгсаатны нийтлэгийн хэлбэрүүд. Угсаатан гэдэг ойлголт нь өөртөө хүмүүсийн анхнынийтлэг болох ураг, овог, аймаг, ястан болон сүүлд бүрэлдэн бий болсон үндэстэн гэсэнойлголтыг өөртөө багтаасан өргөн хүрээтэй ойлголт юм.

 

Овог нь гарал үүслийн нийтлэг, нэг хэл яриа, нийтлэг заншил, шүтлэг, соѐл аж байдлыншинжийг эзэмшсэн, цусан төрлийн холбоо бүхий бүлэг юм. Хүний сүрэглэн амьдрах ѐсыгхалж гарч ирсэн, хүмүүсийн нийтлэгийн анхны хэлбэр нь бүдүүлгээр тэгшитгэн хуваарлахүндсэн дээр хамтын аж ахуйгаа хөтөлж, бие биенээ тэтгэх нэгдмэл зохион байгуулалтүүсэж байгаад аажмаар задарчээ.

 

Аймаг нь овгийг бодвол хэдэн зуугаас хэдэн мянган хүмүүс, хэд хэдэн овгоос бүрдсэнхүмүүсийн үлэмж томоохон нийтлэг мөн. Аймаг нь овгийн дээрх шинжүүдийг хадгалсанбайхаас гадна овгоос ялгагдах гол зүйл нь тодорхой харъяалсан нутаг дэвсгэртэй байв.

 

Өмчийн ялгаа гарсан үеэс овогтой нэгэн адил задарсан байв.Овог, аймгийн нийтлэг нь аж ахуй үйл ажиллагааг өрнүүлэх, хүй нэгдлийн соѐлыгхөгжүүлэхэд өргөн бололцоо гаргаж, хүмүүсийг нягтруулахад тус дөхөм болжээ.

 

Овог,аймаг нь нийгмийн үүргийн зөвхөн заримыг биелүүлж байснаас ястны нийтлэг онцгойронгарах эхлэлт бий болжээ.Цусан төрлийн холбоог халж гарч ирсэн ястан нь нийтлэг хэл, сэтгэл зүйн онцлог, заншил,зан төрх уламжлалаар бэхжсэн, аж төрөх ѐс, соѐлын онцлогоор хэлхэлдэж холбогдсонбөгөөд нэг газар нутаг дээр оршин амьдрагч хүмүүсийн нийтлэг юм.

 

Ястан бүрэлдэн бийболсон нь үйлдвэрлэлийг хөгжүүлэх, үйлдвэрлэлийн туршлага, соѐлын ололтыгхуримтлуулах, солилцох хэл яриа болон хэдэн арван зуун мянган хүний оршин суудагуудам нутаг дэвсгэр дээр хүмүүсийн хоорондын харилцааны бүх хэлбэрийг боловсронгуйболгоход тус дөхөм үзүүлжээ. Гэвч энэхүү нийтлэг нь арилжаа солилцоо болон таваарынүйлдвэрлэлд саад болж байв.

 

2. Олон ястны хооронд эдийн засгийн холбоо харилцаа хөгжиж, үндэстний дотоод зах зээлүүсэн хөгжих явцад ястнууд нэгдэн нийлж хүмүүсийн нийтлэгийн шинэ хэлбэр болохүндэстэн бий болжээ.

 

Үндэстэн гэдэг бол хэл, газар нутаг, эдийн засаг, сэтгэл зүй, соѐлын нийтлэгийн үндсэндээр түүхийн ѐсоор бүрэлдэн тогтсон хүмүүсийн нийтлэг юм.Үндэстэн гэсэн ойлголтонд тодорхой нутаг дэвсгэрт амьдарч байгаа нэг үндэстнүүдийнугсаатны шинж чанарууд төдийгүй тухайн үндэстэн угсаатнаас өөр үндэстэн угсаатныгазар нутагт амьдарч байгаа бүх төлөөлөгчид багтана.*

 

 үндэстэн бүр бие даан хөгжих хандлага,* үндэстнүүд ойртох, үндэстнүүдийн тусгаарлагдмал байдал арилгах үндэстнүүдийнэдийн засаг нэгдэх замаар аж ахуй нь нэгдсэн зах зээл бий болох хандлага юм.

 

Энэ хоѐр хандлага нь зүй ѐсоор гарч ирсэн дэвшилтэт хандлага юм.Үндэстний асуудалд эерэг хандлага байхын хамт сөрөг, туйлширсан хандлага байсаарбайгаа нь аливаа үндэстэн угсаатны харилцаанд ноцтой үр дагаврыг бий болгож байна.

 

Ийм сөрөг хандлагууд гэвэлүнсэлт өөрийн үндэстнийг бусад үндэстнээс дээгүүр тавих үзэл (национализм)* нэг үндэстэн нөгөөгөө дарлаж мөлжих (колонизм)* энэ 2 үзлийг өөртөө агуулсан, өөрийн үндэстэнг дэлхийд ноѐрхуулах буюу их гүрнийдээрэнгүй үзэл (фашизм)* арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл (апертейд)* аймаглан устгах (геноцид)* нэг анги, тухайлбал ажилчин ангийн диктатур тогтоох үзэл (пролетарийнинтернационализм) зэрэг гажуудсан олон хувилбарыг дотроо агуулсан байдаг.

 

УГСААТАН ГЭЖ ЮУ ВЭ? Угсаатан гэдэг нь тодорхой газар нутгийн хүрээнд түүхэнѐсоор тогтсон соѐл, сэтгэл зүйн ерөнхий шинж онцлогийг хадгалсан, урт удаан хугацааныхолбоотой том бүлэг хүмүүсийн тогтвортой цогц юм. Угсаатны илрэх гадаад хэлбэр ньэтноним буюу өөрсдийгөө нэрлэсэн байдал (оросууд, немцүүд г.м) байдаг. Нэг угсаатан ньнөгөөгөөсөө өөрийн уг гарвалын шинж, хэл ба соѐлоороо ялгагдана.

 

УГСААТАН БҮРЭЛДЭХ НӨХЦӨЛ. Аливаа нэгэн угсаатан төлөвших байгалийнурьдчилсан нөхцөл нь нутаг дэвсгэрийн харъяалал юм. Учир нь нутаг дэвсгэр л хүмүүсийгбие биетэйгээ нягтарч, нэгдэх нөхцлийг олгож байдаг. Харин угсаатан төлөвшсөний дарааэнэ шинж чанар нь хоѐрдугаар зэргийн ач холбогдолтой болдог.Тухайлбайл. Еврей үндэстэн гэхэд л тараан цацагдсан нөхцөлд ч өөрийн адил төстэйшинжээ дэлхийн өнцөг булан бүрт хадгалсаар байдаг.Угсаатан бүрэлдэх хоѐр дахь гол нөхцөл нь тэдний хэл ярианы нийлэг байдаг юм. Гэхдэээнэ шинж ч гэсэн туйлын ач холбогдлыг ауулдаггүй. Жишээ нь. АНУ-д америк утсаатанюуны өмнө аж ахуй, улс төр болон бусад холбоо хамаарлын явцад бүрэлдсэн бөгөөдтэдний хэлний нийтлэг байдал нь энэ үйл явцын үр дүн байсан юм.Угсаатны нийтлэг чухал нөлөөг зан байдлын үнэт зүйлс, хэм хэмжээ зэрэг оюуны соѐлын

 

3. нэгдлүүд, тэдэнтэй холбоо бүхий хүмүүсийн ухамсар, зан байдлын нийгэм, сэтгэл зүйншинжүүд үзүүлдэг.Угсаатны нийтлэг төлөвшихөд арьс өнгө, шашины зэрэг нийтлэгийн бусад төрлүүдтэйдавхцах давхцал чухал үүргийг гүйцэтгэнэ. Арьс өнгөөр ялгагдах угсаатын жишээ гэвэлнегр үндэстэн байх жишээтэй.Социологийн судалгааны дүнгээс харахад Африк ба АНУ дахь хар арьстнууд өөрсдийгөөнэгдмэл нийтлэгийн хэлбэр гэж үздэг байна.

 

 Харин соѐл ба оюун санааны цогцолборбүтэц болох шашин нь угсаатан бүрэлдэхэд асар том нөлөө үзүүлдэг.Түүгээр ч үл барам шашин угсаатын гэж хэлж болохуйц бүрэлдлийн томоохон тогтолцоомаягаар илэрч болдог байна. Үүний тод жишээ нь хойт Ирланд дахь католик ба протестантшашинтнууд, Босний Герцеговин дахь лалын шашинтнуудыг нэрлэж болно.Төлөвшиж тогтсон угсаатны нийтлэгийн нэгтгэгч үзүүлэлт нь угсаатны өөрийгөөухамсарлахуй буюу тодорхой угсаатны харъяалагдах мэдрэмж юм. Угсаатны өөрийгөөухамсарлахуйд голлох үүргийг тухайн угсаатанд ордог хүмүүсийн түүхэн хувь заяанынэгдмэл үүсэл гүйцэтгэдэг.


Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 4 -р хуудас Нийт хуудасны тоо: 19 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

философи
социологи
монголын түүх

Сүүлийн бичлэгүүд

Давхраажилтын тогтолцоо, орчин үеийн давхраажлын онолууд
Нийгмийн нийтлэгийн тухай ойлголт түүний төрөл зүйл
Социологийн шинжлэх ухааны бүтэц үүргүүд
Нийгмийн хэлбэрүүд
Социологийн шинжлэх ухааны бүтэц үүргүүд
Сонгодог социологи
Социологийн шинжлэх ухааны үүсэл , судлах зүйл ба танин мэдэхүйн обьект
Монголын юань гүрэн байгуулагдсан нь, төр нийгмийн бүтэц зохион байгуулалт
Монголын төмөрлөг зэвсэгтний үе
Нүүдлийн ба суурьшмал соёл иргэншил
Их монгол улс байгуулагдсан нь түүний үр дүн,төр нийгмийн бүтэц зохион байгуулалт
Монголын эртний улсуудын нийгэм, төр, соёл,иргэний түүх
Монголын түүхийн судлах зүйл судалгааны арга ач холбогдол, түүхийн үечлэл
Орчин үеийн хэрэглээний ёс зүйн зарим асуудал
Ёс зүйн үндсэн ойлголт

Найзууд




:-)
 
xaax