нийгмийн ухаан

Социологийн шинжлэх ухааны бүтэц үүргүүд

13:28 , 2014-11-08 .. Бичигдсэн: социологи .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Социологийн шинжлэх ухааны бүтэц, үүргүүд

Социологи хэмээх үг нь латииний societies буюу нийгэм,logo буюу үг, ойлголт, сургаал гэсэн үгнээс гаралтай шинжлэх ухааныг нэр томъёны хувьд социологи гэдэг нь нийгмийн тухай шинжлэх ухаан гэсэн үг юм.Социологийн үндэслэгч Францийн сэтгэгч О. Конт социологийг нийгмийн тухай позитив шинжлэх ухаан хэмээн үзэж байв.

Харин Г.Спенсер нийгмийн организмын үүднээс нийгмийг амьд биетэй адилтгаж организм эрхтэн системүүд тодорхой бүтэц үүргийг гүйцэтгэж байдгийн адил нийгэм ч ялгаагүй ийм бүтэц зохион байгуулалт бүхий систем гэж үзэж байжээ.

Нийгмийн шинжлэх ухааны хаан хэмээн нэрлэгдсэн "Социологи" нь Өрнөдийн ертөнцийн орнуудын нийгмийн хөгжлийг дагалдан Нийгмийн философийн хүрээнд 18-р зууны сүүлээр бүрэлдэн бий болсон. Түүхэн цаг хугацааны хувьд 18-р зууны эхэн үеийн Европын орнуудын хувьсгалт өөрчлөлтүүд, дунд үеийн аж үйлдвэрийн хувьсгалууд, шинжлэх ухааны ололтуудын нөлөөгөөр үүссэн учир Социологи нь өөрөө нийгмийн гэх шинжлэх ухаанууд дотроо хамгийн залуудаа ордог.

Г.Спенсер нь О.Контийн сургаалийн олон онол, түүний дотор гүн ухаан, нийгэм судлалд байгаль, нийгмийн шинжлэх ухааны ололтуудыг хэрэглэх позитив арга барил, мөн нийгмийн нэгэн бүхэл нийгмийн биет мэт авч үзэх төсөөллийг нь английн сэтгэгч Герберт Спенсер (1820-1903) хүлээн авч цааш нь хөгжүүлсэн. О.Контийн адил Г.Спенсер нь тухайн үеийнхээ гайхамшигтай олон талын мэдлэгтэй эрдэмтэн байсан.

Тэрээр гүн ухаан, нийгэм судлал, сэтгэл судлал болон бусад шинжлэх ухааны нүсэр том бүтээлүүд туурвисан. Нийгмийн органик онолын гол утга санаа нь гэвэл эн тэргүүнд биологи, нийгмийн хүчин зүйлүүд орсон байгалийн юмс үзэгдлийн харилцан үйлчлэх нэгэн нэгдмэл систем гэж үзсэнд оршино.

Энэ онолоор нийгмийн амьдралын бүх талууд нь биетээр хоорондоо холбогдон энэ холбооноос гарвал оршин тогтнож чадахгүй. Зөвхөн нэгэн бүхэл нийгэм байгалийн бүтээгдэхүүний маягаар ямар ч нийгмийн хэрэгжүүлэгч тогтолцоо, субъект бүрийн нийгмийн үүрэг, хариуцлага жинхэнэ утгаараа илэрнэ. Спенсер нийгмийн өөрийн жам ёсны гол нь биологийн хуулиар хөгжиж буй организм хэмээн авч үзсэн.

Г.Спенсер нийгмийн хувьсал гэж юу вэ? гэсэн асуулт тавьсан. Ингээд өөрөө нийгмийн хувьсал гэдэг бол эн тэргүүнд улс төрийн, улмаар нийгмийн удирдах байгууллагуудын үйл ажиллагааны илүү боловсронгуй болж, төгс сайжирсны улмаас нийгэм дэвшилттэй хөгжихийг хэлнэ гэсэн утгаар хариулжээ.

Тэр нийгмийн хувьсал нь хүмүүсийн хэрэгцээнээс үүдэлтэйг заасан. Энэ нь нийгмийн амьдралын бүх салбарт, түүн дотор төрийн засаглалыг хөгжүүлэхэд ажиглагдаж байна гэжээ. Төр засгийн хувьсал нь нийгмийн хэрэгцээний үр дүн үндсэн хуулийг зохиодоггүй, тэр нь өөрөө урган бий болдог гэж нотлон үүндээ улс төрийн үйл явцын хөгжил нь хүмүүсийн сонирхол, хэрэгцээнээс үүсэн гардаг гэсэн.

Г.Спенсерийн үзлээр нийгмийн хувьслын явагдах шатанд хүмүүсийн хамтарсан үйл ажиллагаа, янз бүрийн нийгмийн байгууллагуудын ач холбогдол ихэснэ. Хүний нийгэм дэх дэвшил нь үргэлж хувийн үйл хөдлөлийг хамтарсан байгууллагуудын үйл хөдлөлүүд өөртөө шингээх чиглэлд зүглэж байдаг гэж бичжээ.

 Янз бүрийн үеийн хүмүүсийн хамтын зүтгэлээр бий болох нийгмийн хувьслын явцад нийгмийн олон үүрэг солигдож, улмаар хэмжээ, олон тал, тодорхой байдал, төвөгтэй болох хэмжүүрүүд нь ихэснэ. Г.Спенсер нь хувьслыг хүний гарын аясаар явахгүй бөгөөд өөрийн замаар явна гэсэн ойлголтоос хол байсан.

Харин эсрэгээр, тэр үргэлж нийгмийн хувьсал нь хүмүүсийн үйл ажиллагааны үр дүнд бий болдгийг цохон тэмдэглэж, хүмүүсийн үйл ажиллагаа, нийгмийн идэвхийг дээшлүүлэх асуудал тавин шийдэж байв.

 Түүгээр ч зогсохгүй, хувь хүний бие махбодь, оюуны хэрэгцээнд тохирсон нөхцөл бүтэхгүй бол нийгэм хөгжихгүй гэж хэлсэн. Гэхдээ иргэн бүр өөрийгөө зөвхөн хүсэл, сонирхолын дагуу субъектив талаас нь авч үзэлгүй, мөн "нийгмийн олон тооны нэгжийн нэг ширхэг" гэдгээ ойлгон объектив талаас нь авч үзэх хэрэгтэй гэжээ. Нийгмийн гишүүнийхээ хувьд тэр нийгмийн амьдралаа дээшлүүлэхийн төлөө зүтгэх хэрэгтэй гэсэн. Г.Спенсерийн санаагаар альтруист үйл хөдлөл нь хувиа бодогч сэтгэлгээний адил шаардлагатай юм.

Нийгэм дэх тогтвортой оршин тогтнох ба харилцан зохицолдох асуудал. Түүнээс өмнө О.Контийн тавьж, шийдвэрлэж байсан Г.Спенсерийн нийгмийн тэгш байдал харилцан зохицолдох, тогтвортой оршин тогтнолын асуудлыг хэрхэн үзэж буйд анхаарлаа хандуулахгүй байх аргагүй. Нийгмийн тэнцвэртэй байдлыг Г.Спенсер нь ашиг сонирхлын зохицлын ба авсан арга хэмжээний үр дүн мөн хүмүүсийн ба нийгмийн байгууллагуудын харилцан бие биендээ найр тавьсан үйлдлийн үр дүн гэж үзсэн. Тэнцвэртэй байдал нь хүмүүсийн харилцааны нэгэн тэнцвэртэй байдал ба нийгмийн тогтвортой байдлын хүчин зүйл болдог.

Г.Спенсер нь нийгмийн тэнцвэртэй байдлын олон тооны жишээг, тэр тусмаа хүн ам ба амьдрах хэрэглүүр, хэрэгцээ ба эрэлт нийлүүлэлтийн хоорондох тэнцвэртэй үе, эцэст нь төрийн байгууллага ба иргэний оршин тогтнох, нийгэм ба хувь хүний хоорондох тэнцвэржилт гэх мэтийг дурьдсан байдаг. 

О.Конт ба Г.Спенсерийн үеэс энэ асуудал нь барууны нийгэм судлалд байнга шийдэгдэж эхэлсэн. Г.Спенсер нийгмийн амьдралын асуудлыг нийгмийн тэнцвэртэй байдал, зохицуулалт ба тогтвортой оршин тогтнох процесстой эсрэг хандлагатай гэж үзсэн. Нийгэм задрахын өмнө түүний унаптын байдал бий болно гэж тэр бичсэн.

 Энэ процесс нь хамгийн түрүүнд дотоод шалтгаантай, мөн гадаад шалтгаан ч бий. Сүүлийнхийг нь Г.СпенсерГаднаас орох шинэ хөдөлгөөнгэж тодорхойлсон. Нийгмийн уналт нь засаг төр, арми, урьд нь дэвшилтэт байсан байгууллагуудыгоролцон, төрийн захиргааны хөдөлгүүрүүд, идэвхитэй үйл ажиллагаа явуулахаа болихоос эхэлнэ.

 Аж үйлдвэрлэлийн ангийн үйл ажиллагаа бага үр дүнтэй байна. Ард түмний хөдөлгөөнд улс төрчдийн доторхи ганц нэг нэгжүүд саад хийнэ. Нийгэм задрахад интегрир хөдөлгөөн багасч эдийн засгийн ба улс төрийн интеграцийн гэж бид өнөөдөр хэлэх болсон дезинтегрир /төвийг сахисан/ хөдөлгөөний хэмжээ ихэснэ” гэж Г.Спенсер үргэлжлүүлэн хэлсэн.

 Эмх журамгүй байдал ихэсч, засгийн газар улам бүр урьдчилан төлөвлөгөөгүй ухаангүй алхамууд хийнэ. Улс төрийн организмтай нарийн холбоотой аж үйлдвэрлэлийн ба худалдааны процессийн урсгал зогсонги байдалд орно. Г.Спенсерийн дээр хэлсэн үгний гүн гүнзгий утгатай маш тодорхой гаргаж тавьсан нь одоо ч ач холбогдлоо алдаагүйг үнэлэх хэрэгтэй.

Нийгмийн задралын зураглал нь маш олон талтай тодорхой дүрслэгдсэн бөгөөд одоо манай нийгэмд ч болж буй үйл явдлыг ойлгоход багагүй хувь нэмэртэй. Г.Спенсерийн олонхи эргэцүүлэл, үзэл бодол нь манай үеийнхэнд өнөөгийн амьдралын утга учрыг ойлгоход тус болно.

Энэ нь түүний нийгмийн тэгш эрхт байдал хоорондын зохицол ба тогтвортой оршин тогтнох үндсэн дээр суурилсан нэгэн биет систем хэмээн нийгмийг авч үзэх органик онол ба нийгмийн жам ёсны ба дэвшилтэт хөгжлийн дагуу нийгмийн хөгжлийн онол болон бусад хувийн чанартай олон асуудлыг хамаарна.

 


Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 5 -р хуудас Нийт хуудасны тоо: 19 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

философи
социологи
монголын түүх

Сүүлийн бичлэгүүд

Давхраажилтын тогтолцоо, орчин үеийн давхраажлын онолууд
Нийгмийн нийтлэгийн тухай ойлголт түүний төрөл зүйл
Социологийн шинжлэх ухааны бүтэц үүргүүд
Нийгмийн хэлбэрүүд
Социологийн шинжлэх ухааны бүтэц үүргүүд
Сонгодог социологи
Социологийн шинжлэх ухааны үүсэл , судлах зүйл ба танин мэдэхүйн обьект
Монголын юань гүрэн байгуулагдсан нь, төр нийгмийн бүтэц зохион байгуулалт
Монголын төмөрлөг зэвсэгтний үе
Нүүдлийн ба суурьшмал соёл иргэншил
Их монгол улс байгуулагдсан нь түүний үр дүн,төр нийгмийн бүтэц зохион байгуулалт
Монголын эртний улсуудын нийгэм, төр, соёл,иргэний түүх
Монголын түүхийн судлах зүйл судалгааны арга ач холбогдол, түүхийн үечлэл
Орчин үеийн хэрэглээний ёс зүйн зарим асуудал
Ёс зүйн үндсэн ойлголт

Найзууд




:-)
 
xaax