нийгмийн ухаан

Давхраажилтын тогтолцоо, орчин үеийн давхраажлын онолууд

16:05 , 2014-11-10 .. Бичигдсэн: социологи .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

НИЙГМИЙН ЯЛГАА БА ТЭГШ БУС БАЙДАЛ. Нийгэмд хөдөлмөрийн хуваарь гарч, хүмүүсийн амьдрах орчин, эрхлэх аж ахуй, нийгмийн баялгаас хүртэх боломж харилцан адилгүй болсноос ЯЛГАА ЯЛГАРАЛ гарчээ. Чухамхүү энэ ялгаралд эд хөрөнгийн, -эрх мэдлийн , -зэрэг зиндааны, -боловсролын НИЙГМИЙН ТЭГШ БУС БАЙДЛЫГ бий болгодог байна. Үүний гр дүн болж нийгмийн янз бүрийн давхраа, анги үүссэн байна. Нийгэмд эхлээд тодорхой ялгаатай явцуу хүрээ, дараа нь үе давхраа, эцэст нь ангиуд үүсчээ.

ДАВХРАА (СТРАТ) ГЭЖ ЮУ ВЭ? Давхраажилт (stratitication –англиар, стратификация –оросоор ) геологийн шинжлэх ухаанаас социологид орж ирсэн, stratum-давхраа: fasio-хийж байна гэсэн латин үгнээс бүтсэн ойлголт юм. Хэрвээ газрын гадаргууд тодорхой зайнд зүсэлт хийж үзвэл эхлээд хар шороо, дараа нь шавар, түүний доор элс гэх мэт тогтсон байдаг бөгөөд геологчид үүнийг stratumfasio гэж нэрлэдэг ажээ. Бүтцийг бүрдүүлж буй үе болгон нэгэн ижил төрөл зүйлээс (жишээ нь: хар шороон үе нь дан хар шорооноос гэх мэт ) бүрддэг байна. Энэ ойлголт социологид нэгэн нийгмийн гишүүдийн хоорондох шаталсан тэгш бс байдлын бүтцийг илэрхийлдэг. Ингэхлээр давхраажилт гэдэг бол тэгш бус байдал үе дамжин уламжлагдаж буй аргатай холбогдож үүний үр дүнд янз бүрийн давхраа үүсэх үйл явц юм. Давхраажилтийг үүсгэж байгаа тэгш бус байдлын хэлбэрүүд нийгмийн хөгжлийн үе шат бүрд харилцан адилгүй байсаар иржээ. Зарим нийгэмд язгур угсаа, шашин шүтлэг, яс үндэс шийдвэрлэх үүрэгтэй байсан бол заримд нь хөрөнгө чинээ, эрдэм боловсрол голлох үүрэгтэй байна. Давхраажилтанд хувь хүний эзлэх байр суурийг тухайн хүнээс үл хамаарах (язгуур угсаа, яс үндэс гэх мэт) шинжүүд тодорхойлж байасн бол орчин үеийн нийгэмд эрдэм чадал авьяас билэг овсгоо гэх зэрэг хувь хүнээс өөрөөс нь голлон шалтгаалах нийгмийн шинжүүд зонхилон тодорхойлдог болж иржээ.

ДАВХРААЖЛЫН ХЭМЖИГДЭХҮҮНҮҮД. Тэгш бус байдал буюу давхраажилт байгаа нь :

А.  Эд баялаг ба орлого

Б.  Боловсрол мэргэжил

В.  Нэр хүнд

Г  Эрх мэдэл ялгаатай байгаа явдал юм.

Эдгээрийг давхраалын хэмжигдэхүүнүүд гэдэг.

Чухамхүү энэхүү шалтгаанаар нийгэм хүн бүр янз бүрийн байр суурь (статус) эзэлж, янз бүрийн давхраануудад харьяалагдаж байдаг. Ингэж үздэг онолыг стратификацийн онол гэнэ.

Давхраажилтын хэмжигдэхүүнийг тодруулан авч үзье:

Эд баялаг ба орлого. Тодорхой хугацаанд хвь хүн юмуу гэр бүлийн олж байгаа мөнгөний тоо хэмжээг орлого гэдэг. Орлого нь цалин, тэтгэвэр, тэтгэмж, шагнал зэрэг олж байгаа мөнгөн ашгийн нийлбэр дүнг илэрхийлнэ. Орлого нь ихээхэн өндөр бол хуримтлал буюу эд баялаг болж хувирдаг. Эд баялаг гэдэг нь хуримтлагдсан орлого юмуу гар дээрх бэлэн мөнгө, бодит юм болсон мөнгө юм. Эд баялаг хөдлөх ба үл хөдлөх гэж хоёр ангилагдана. Ихэнхдээ эд баялаг нь өв хөрөнгөөр уламжлагдана. Өөрөө хэлбэл орлого нь ажилласных нь үр дүн байдаг бол эд баялаг нь ажилласан, эс ажилласан ч байна. Нийгмийн дээд давхрааны гол хөрөнгө зоорь нь орлого биш хуримтлагдан өвлөгдсөн эд баялаг байх бөгөөд түүнд цалин хөлсний эзлэх хувь хэмжээ маш бага юм. Харин дунд ба доод давхрааны хувьд амьдралын гол эх сурвалж нь орлого болдог. Ингэхлээр юуг эзэмшиж байна, хэдий хэмжээний орлоготой, хуримтлалтай вэ гэдгээсээ хамаарч хүмүүс эдийн засгийн давхраануудад хуваагддаг. Эд баялаг, их орлоготой хүн орлого багатай, хүн эд баялаггүй, орлого багатай хүмүүсийг захирах бололцоотой байна. Жишээлбэл эд баялгийг эзэмшигч нь өөрийн бизнестээ ажиллах хүчийг хөлслөн ажилуулдаг. Ихээхэн хөрөнгө бүхий хүмүүс нь олны танил болж, бусад хүмүүсээр хүндрүүлж, алдар хүндийг олж авч чаддаг. Гэхдээ сарын 100 000 төгрөгийн цалинтай багш ба хэдэн сая төгрөгний орлоготой мөрийтэй тоглоомын газрын эзэн хоёрыг харьцуулбал эдийн засгийн талаасаа доод давхраанд багтана. Гэвч нийгэмд ашиг тустай нэр хүндтэй ажил хөдөлмөр эрхэлж буй талаас нь авч үзвэл багш дээд давхраанд орох юм. (С.Түмэндэлгэр нар. 2006).

Нэр хүнд гэдэг бол албан тушаал, ажил мэргэжил, авьяас чадварт өгч байгаа нийгмийн санаа бодол хүндлэл юм. Хэн нэгний нэр хүнд нь шууд мэдэгдэхүйц зүйл биш боловч бусдын зүгээс хэрхэн тодорхойлж, үнэлж, харж байна вэ ? гэдгээснь хамаарч янз бүр байдаг. Нэр хүндийн ялгаатай бүлгүүд нь баялгийн ялгаатай бүлгүүдийн нэгэн адил матераллаг хэрэглээ, эзэмшил, имиж төрхөөрөө ялгагдана. Нэр хүнд нь тухайн хүний нийгмийн байр суурь, ямар мэргэжилтэй, ямар ажил эрхэлдэг вэ? Гэдгээс хамаарна. Хуулчийн мэргэжил нь мужаан, сантехникийг бодвол илүү нэр хүндтэй. Банкны захиралынх нябогийнхоос илүү нэр хүндтэй байх жишээтэй. Тухайн нийгэм дэх бүхий л ажил, мэргэжил, албан тушаалыг дээрээс нь доош нь мэргэжлийн нэр хүндийн шатлал дээр байрлуулж болох юм. Зарим орнуудад, тухайлбал, АНУ-д судлаачид тусгай аргуудын тусламжтайгаар үүнийг хэмжиж байна. Тэд олон нийтийн санаа бодлыг судлаж, янз бүрийн мэргэжилүүдийг харьцуулан үзсэний үр дүнд нэр хүндийн нарийн тодорхой шатлалыг гаргасан байна. Анх ийм судлагааг 1947 онд явуулсанаас хойш энэ чиглэлээр байнга хэмжилт хийж нийгэм дэх үндсэн мэргэжилүүдийн нэр хүнд цаг хугацаанд яаж өөрчлөгдөж байгааг ажиглаж байдаг байна.

Эрх мэдэл гэдэг нь үүлс зорилгоо хэрэгжүүлэх арга, чадвар боломж юм. Нийлмэл нийгэмд эрх мэдэл нь хуль ба уламжлалт ёс заншилаар хамгаалагдан баталгаажсан байна. Эрх мэдлийн тухай асуудлыг « Улс төрийн амьдрал » хэсэгт тодорхой авч үзсэн болно. Орчин үеийн нийгэмд эрх мэдэл нь институчлагдсан, өөрөөр хэлбэл хууль, зан заншил, уламжлалаар хамгаалагдсан,нийгмийн тусыг хүртэх онцгой эрх, эрх дархаар хүрээлэгдэн нийгмийн амьдралын чухал шийдвэр, хууль дүрэм гаргах (дээд ангийнханд ашигтай ) боломжтой болсон байдаг. Ямар ч нийгэмд чмар нэгэн эрх мэдлийн хэлбэрийг (улс төр, эдийн засгийн, шашны) эзэмшигч нь нийгмийн элитийг бүрдүүлж байдаг. Тэд улс орны гадаад дотоод бодлогыг тодорхойлж түүнийг өөртөө ашигтай голдирлоор чиглүүлж байдаг бол нийгмийн дунд, доод давхраа нь иймэрхүү эрх мэдлийг шууд эзэмшдэггүй байна. Эд баялаг, орлого эрх мэдэл, нэр хүнд, боловсрол нь нийгмийн нийлмэл статус буюу нийгэмд тухайн хүний эзлэх байр суурийг тодорхойлж өгнө. Энэ тохиолдолд статус нь давхраажилтын ерөнхий үзүүлэлт болно.

ДАВХРААЖЛЫН ҮНДСЭН ХЭВ МАЯГУУД. Хүн төрлөхтний хөгжлийн явцад давхраажилтын янз бүрийн хэв маягууд оршиж байсан боловч ДАВХРААЖИЛТЫН ДӨРВӨН ҮНДСЭН ХЭВ ШИНЖ-ийг тодорхойлж болно. Үүнд:

БоолынКастынЯзгуур угсаатныАнги бүлгийн гэх ба хэв шинж бүрийг өөр өөр нийгмийн анги бүлгүүд бүрдүүлдэг.

Эхний гурван хэв шинжийг хаалттай, дараачийн хэв шинжийг нээлттэй нийгэмд хамааруулна.

Боол эзэмшлийн хэв маяг нь хүчирхийлэх холбоотой шууд холбоотой бөгөөд боолт ёс үүссэнээр бий болсон юм. Боол эзэмшил нь эртний Египет, Вавилон, Хятад, Грек, Ромд анх үүссэн бөгөөд зарим улс оронд саяхан болтол оршиж ирсэн билээ. Энэ нь АНУ-д бүр XIX зуун хүртэл байсан юм. Нийгэм нь бүхэлдээ боолын эзэн, боолчуудаас бүрдэх бөгөөд боол нь эзний хувийн өмчийн утгатай бөгөөд, ямар ч эрх, чөлөөгүй байдагаараа бусад хаалттай нийгмийн хэв маягаас ялгагдана.Боолчлол гэдэг нь тэгш бус байдалын туйл болсон ,хүнийг эрх мэдлээр бүрэн хязгаарласан,хүнийг мөлжих нийгэм,эдийн засаг,хууль зүйн хэлбэр юм.Энэ нь түүхийн явцад хувьсаж ирсэн.Анхны хэлбэр болох уламжлалт гэрийн боолчлол  хөгжингүй  хэлбэрболох сонгодог боолчлол гэж хоёр хэсэгт хуваагддаг.Эхний тохиолдолдбоол нь гэр бүлийн бага гишүүний бүх эрхийг эдэлж эзэдтэйгээ нэг гэрт амьдран,нийгэмийн амьдралд оролцож,чөлөөт иргэдтэй гэрлэх ,эзэний өмчийг өвлөх эрхтэй байв.Түүнийг алахыг хүртэл хориглож байсан бөгөөд хэдэн жилийн дараасул чөлөөтөй болохболомжтой байжээ.Дараачын хэлбэр нь боолыг нэг мөсөн дарлан мөлжих болж, тэд тустаа оромжинд байрлан, ямар ч эрх чөлөөгүй, юуг ч өмчилдөггүй, гэр бүл болдоггүй байжээ. Түүнийг алж болдог байв. Тэр өөрөө эзний өмч (ярьдаг зэвсэг) болдог байж. Ингэж боолчлол нь боол эзэмшил болж хувирсан юм. Боолчлолыг давхраажилын хэв маяг болгож авч үзэхдээ түүний хөгжингүй үеийг авч үздэг.

Кастын хэв маягын үндэс суурь нь шашны ёс журам, зан үйлээр баталгаажсан угсаатны ялгаанд оршдог байна. Нийгэм нь дотроо шатлал бүхий кастад хуваагддаг бөгөөд дотроо нийгмийн шатлан захирах ёсонд хатуу тогтоосон байр суурь эзэлдэг эрэмбэ бүхий хаалттай бүлэг болдог байна. Энэ байр суурь каст бүхний гүйцэтгэх үүргийг хөдөлмөр хуваарилилтын схемд тусгайлан авч үзсэн байдаг. Энэхүү явцуу хүрээний систем дэхь байр суурь уламжлагдан дамждаг учраас энд нийгмийн нэг бүлэгээс нөгөө бүлэгт шилжих хөдөлгөөнт чанар хязгаарлагдмал байдаг. Кастын систем ноёрхсон нийгмийн сонгодог жишээ нь энэтхэгийг зүй ёсоор нэрлэдэг. «Манугийн хууль  » – д энэтхэгийн дөрвөн үндсэн каст байдаг болон тэдний гарал үүсэл, эрх үүргийн тухай өгүүлжээ. Үүнд:

Брахман –аричуудын шүтдэг гол бурхан «пурушу» бурханы амнаас гарсан тул тэдний гол үүрэг нь ариун ном судрыг судлах, номлох ёстой ариун дээд санваартанууд байв.Кшатрий нар – « пурушу» гараас гарсан тул эр зориг, хүч чадлын бэлэгдэл тулалдах удирдах үүрэгтэй, гол нь цэргийн жанжнууд байсан байна.Войшья нар – « пурушу » бурханы гянаас гарсан баялаг бий болгогчид газар тариалан, хөдөө аж ахуй, гар урлал, худалдаа эрхлэгчид угтана.Шудрууд – « пурушу » бурханы хөлнөөс гарсан гэсэн домогтой учраас дээрх гурван кастад үйлчлэх ёстой дорд гаралтай жирийн хүмүүс юм.

Бүх каст хатуу чанд хууль, ёс заншилтай өөр кастын хүмүүстэй гэрлэхийг хориглодог. Хэрэв үүнийг зөрчсөн тохиолдолд тэднийг хэрэгтэн гэж үзэж түүнийг нүгэлтэн гэж үзэж нийгмийн хамгийн доод язгуур болгодог байв.

Язгуур угсааны хэв маягийн системд бүлгүүд нь тэдгээрийн үүрэгтэй нь нягт уялдаа холбоотой хууль ёсны эрхээрээ ялгардаг. Язгуур угсаа гэдэг нь хууль зүй ба зан заншлаар тогтоогдсон, эрх үүргээ өв залгамжлан уламжлах нийгмийн бүлэг юм . хөгжингүй язгуур угсааны жишээ нь дундад зууны үеийн баруун европын орнууд юм. Энд 14-15 зууны үед нийгэм нь дээд язгуур угсааныхан (ордныхон, шашныхан ) эрх дархгүйчүүд гуравдах язгуурынхан (гар урчууд, тариачид, худалдаачид) гэж хуваагддаг байна. Язгуур угсаа өв уламжлагдан дамжигддаг бөгөөд ингэхдээ тухайн системийн хаалттай байдал харьцангй байдаг байна. Язгуур угсаа нь хэд хэдэн давхраанд хуваагдах бөгөөд нийгмийн шатлан захирах тогтолцоо өндөр байх тусам тэр хүний статус нь өндөр байдаг. Кастын тогтолцоог бодвол угсаа хоорондын гэрлэлт, бие хүний шилжих хөдөлгөөн харьцангуй чөлөөтэй байсан бөгөөд энгийн ардууд нь удирдагчаас тусгай зөвшөөрөл авч рыцарь болж болдог байв.

Анги бүлгийн хэв маяг. Анги гэж юу вэ гэдэг асуудлаар судлаачидын дунд янз бүрийн ойлголт, үзэл баримтлал байгаа хэдий ч ерөнхийд нь авч үзьэл марксит ба марксист бус байр суурь байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй.

Ангийн тухай марксист байр суурь К.Маркс нар нийгмийн ялгарлын үндсэн шалтгааныг нийгмийн тэгш бус байдал, ялангуяа өмчийн тэгш бус байдалтай холбон тайлбарлаж, нийгмийн хөгжлийн хөдөлгөгч хүчийг зөвхөн өөрсдийн ашиг сонирхлын төлөө тэмцэлдэж байгаа ангиудын тэмцэл нь пролетарийн хувьсгалд хүргэх бөгөөд тэгш биш байдал, ялгарлын үндэс болох хувийн өмч устсанаар ангиудын оршин тогтнох хөрс үгүй болж, ангигүй нийгэмд хүрэх үндсэн нөхцөл хангагдана гэж үзэж байна. В.И.Ленин ангийн тухай марксист ойлголтыг нэг мөр болгон « нийгмийн үйлдвэрлэлийн түүхэн ёсоор бүрэлдсэн нэг тогтолцоонд эзэлж байгаа байр сууриараа, үйлдвэрлэлийн хэрэгслийг эзэмшиж байгаа байдлаараа нийгмийн хөдөлмөрийн зохион байгуулалт нь гүйцэтгэж байгаа үүргээрээ, цаашилбал, нийгмийн баялгаас хүртэх арга, мөн баялгаас ноогдож бй хувь хэмжээгээрээ ялгаатай хүмүүсийн том том бүлгүүдийг анги гэнэ». «ангиуд гэдэг бол нийгмийн аж ахуйн тодорхой нэг хэвшилд өөр өөр байр суурь эзэлдгийн улмаас нэг бүлэг хүмүүс нөгөөгийнхөө хөдөлмөрийг завшиж байдаг бүлэг, бүлэг хүмүүс юм» гэж тодорхойлжээ. Тэд ангийг тодорхойлох үндсэн шалгуураа нийгмийн эдийн засгийн шинжтэй буюу эдийн засгийн тэгш бус байдалтай холбон авч үзсэн байна.

Ангийн тухай марксист бус байр суурь. Марксист бус байр суурийн гол төлөөлөгчид немцийн эрдэмтэн М.Вебер, Францын социологич Э. Дюркгейм, Орос-америкийн социологич П. Сокорин, орчин үеэс Америзийн социологич Т. Парсонс, Р.Мертон , Н.Смелзер нарыг дурдаж болно. М.Вебер ангийг дараах байдлаар тодорхойлжээ. « анги бол хамтын нийгмлэг биш юм. ангиуд нь хамтын үйлдлийн бололцоот байр суурийг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл, – тэдний амьдралын боломж бололцоог хөндсөн өвөрмөц учир шалтгааны хүчин зүйлээр нэгдсэн олон тооны хүмүүс, – энэхүү учир шалтгааны хүчин зүйл нь бараа таваар авах, орлого олох гэсэн эдийн засгийн ашиг сониррхлоор илэрхийлэгдэнэ. –энэ учир шалтгааны зүйл нь бараа таваарын болон хөдөлмөрийн зах зээл дэх нөхцөл байдлаар нөхцөлдсөн тохиолдолд л анги гэж ярих эрхтэй « гээд ангид хваагдах үндсэн шалтгааныг зах зээлд санал болгож чадах өмч, үйлчилгээний төрөл буюу хүний боломжоос шууд шалтгаална гэв. Тэрээр ангийн тэмцэл нь нийгмийн хөгжлийн үе шат бүрд харилцан адилгүй агуулга, хэв шинжтэй байдаг ба эртний дэлхий дахинд зээлдэгч, мөнгө хүүлэгчдийн хоорондох, дундад зуунд хэрэглээний барааны үнийг өсгөх, өсгүүлэхгүй төлөө, харин орчин үед хөдөлмөрийн хөлсний эргэн тойронд явагдаж байна гэж үзжээ.

П.Сорокин « Мэргэжил, өмч хөрөнгийн байдал, эрх мэдлийн хэмжээ зэргээрээ ижил төсөөтэй хүмүүсийн нийлбэр нь ангийг бүрдүүлнэ» гэж үзсэн бол америкийн социологич Э. Гидденс « Өөрсдийнх нь амьдралын хэв маягт мэдэгдэхүйц нөлөө үзүүлдэг нийгэм эдийн засгийн нөц чадавхиараа ялгаатай хүмүүсийн томоохон бүлэг » гэж тодорхойлсон байна. Мөн америкийн социологич Н.Смелзер « Ангиуд эд баялаг, эрх мэдлээр болон нэр хүндээр ялгаатай социоль бүлгүүд» гэжээ.

Ийнхүү ангийн тухай марксист бус байр суурь нь ангийг онцгойлж авсан ганц тэмдгээр бс өөр хоорондоо нягт уялдаж холбогдож, харилцан бие биенээ нөхцөлдүүлсэн хэд хэдэн шинж тэмдгээр буюу засаглал, эрх мэдэл, нэр хүнд, мэргэжил, өмчид хандах байдал, нийгмийн баялагаас хүртэх арга, хувь хэмжээ зэргээр хуваан авч үзсэн байна. Эдгээр хэв маягаас гадна нас, хүйс, хүч чадал, гоо үзэмж зэргээс үүдэлтэй гарвалын, шатлан захирах ёс, зэрэг дэвийн хуваарь, цэргийн дүрэм төрийн байгууллагын зэрэглэл, хууль ёсоор баталгаажсан хүнд сурталд нийгмийн этакрат (төрийн засаглал гэсэн утгатай грек үг) тухайн ажил хөдөлмөр мэргэжлийг эрхлэх батламжлал, мэрэгшсэн байдлаас хамаардаг нийгэм- мэргэжлийн, нийгмийн ач холбогдолтой мэдээлэл олж авах, ашиглах ялгаанаас гардаг соёл- бэлэгдлийн, биеийн болон оюуны хөдөлмөрт хандах хандлага гэх зэрэг нэр хүнд, хүндэтгэлийн ялгаанаас гардаг соёл- хэм хэмжээний зэрэг давхраажлын хэв маягууд байж болох бөгөөд эдгээр нь нийгэмд төдийлөн байр суурь эзэлдэггүй.

 

ДАВХРААЖЛЫН ХЭЛБЭР.

Нийгмийн давхраажилтын үндэс өөр өөр байдгийн адил давхраажилтын хэлбэр шаталсан тогтолцооны үе шат зэрэг нь мөн харилцан адилгүй байдаг байна.

Орчин үеийн хөгжингүй нийгмийн анги давхраа ямар байна вэ ? социологичид орчин үеийн нийгмийн анги, давхрааны бүтцийг нийгэм-эдийн засгийн (орлогын хэмжээ, ажил эрхлэлт, боловсрол гэсэн үзүүлэлтүүд ) статусыг ашиглан дараах давхраануудад (В-ээр ) хуваан авч үзэх нь нийтлэг байдаг.

1. Дээд давхраа:

Дээдийн дээд давхраа. Нийгмийн тун бага хувийг эзэлдэг. АНУ-д л гэхэд зөвхөн нэг хувийг дээдийн дээд давхрааныхан эзэлдэг байна. Маш их хэмжээний хөрөнгө, алдар хүнд, өндөр эрх мэдэл бүхий гэр бүлүүд энэ давхрааг бүрдүүлдэг. Судлаачид энэ давхрааны статус нь олдмол буюу үе залгамжлан олгогдож байгааг тогтоожээ. Ингэхлээр энэ давхрааг харьцангуй хаалттай гэж үзэх нь бий. Иймд тэд язгууртны амьдрал, зан үйл, хязгаарлагдмал хүрээний найз нөхөд, хөрш зэргээрээ ялгагдана. Дээдийн доод давхраа. Бас л тун цөөн хувийг эзлэх ба харин дээдийн дээд давхраанаас раай илүү хувийг эзэлнэ. Дээдийн дээд давхрааны статус нь үе залгамжлан олгогддог бол дээдийн доод давхрааны статусыг хичээл зүтгэлээрээ олж авдагаараа ялгаатай. Францад тэдгээрийг шинэ баячууд гэж нэрлэдэг байна. Тэгэхээр энэ давхрааг голчлон шинэ шинэ тэрбумтан,_ саятангуд бүрдүүлдэг аж.

2. Дунд давхраа 

Дундын дээд давхраа. Энэ давхрааг голчлон мэргэжилтэнүүд бүрдүүлдэг. Мэргэжилтэнүүд нь коллежээс дээш боловсролтой, хуульчид, физикчид, архитекторууд, гүйцэтгэх захирал, төрийн албаны мэргэжилтэнүүд зэрэг дундаас дээших цагаан захтнууд энэ давхраанд багтдаг. Судлаачид энэ давхрааныхан илүү нийгмийнхээ төлөө гэсэн сэтгэлтэй байдаг гэж үздэг. Тэд янз бүрийн нийгмийн хөдөлгөөнүүдэд нэгдэж, төрийн төв болон орон нутгийн байгууллагуудын шийдвэрт нөлөөлөх оролдлого хийж байдаг.Дундын дунд давхраа. Зөв гольдролын дагуу хөгжиж байгаа нийгмүүдэд дундаж давхрааныхан нийгмийн олонхи болдог. Өндөр орлого нэр хүнд бүхий ажилтан, мэргэжилтэнүүд нь дундын дээд давхрааг бүрдүүлдэг бол энэ давхрааг дунд сургуулийн багш нар, жижиг бизнес эрэхлэгчид, худалдаа эрхлэгчид, комьпютерийн программистууд болон дундаас доогуур тушаалын албан хаагчид зэрэг цагаан захтангууд багтдаг.

 


Сэтгэгдэл үлдээх

21:30 , 2018-11-03 .. Бичсэн: Зочин
....................................................................................................

{ Сүүлийн хуудас } { 1 -р хуудас Нийт хуудасны тоо: 19 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

философи
социологи
монголын түүх

Сүүлийн бичлэгүүд

Давхраажилтын тогтолцоо, орчин үеийн давхраажлын онолууд
Нийгмийн нийтлэгийн тухай ойлголт түүний төрөл зүйл
Социологийн шинжлэх ухааны бүтэц үүргүүд
Нийгмийн хэлбэрүүд
Социологийн шинжлэх ухааны бүтэц үүргүүд
Сонгодог социологи
Социологийн шинжлэх ухааны үүсэл , судлах зүйл ба танин мэдэхүйн обьект
Монголын юань гүрэн байгуулагдсан нь, төр нийгмийн бүтэц зохион байгуулалт
Монголын төмөрлөг зэвсэгтний үе
Нүүдлийн ба суурьшмал соёл иргэншил
Их монгол улс байгуулагдсан нь түүний үр дүн,төр нийгмийн бүтэц зохион байгуулалт
Монголын эртний улсуудын нийгэм, төр, соёл,иргэний түүх
Монголын түүхийн судлах зүйл судалгааны арга ач холбогдол, түүхийн үечлэл
Орчин үеийн хэрэглээний ёс зүйн зарим асуудал
Ёс зүйн үндсэн ойлголт

Найзууд




:-)
 
xaax